Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүрэгт ажиллаж, амьдарч буй ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Засаг даргын зөвлөх С.Майнбаяр, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун хүрэлцэн ирсэн ахмадуудад хандан ‘’Дүүргийнхээ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд залуу нас, эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан та бүхэндээ Олон улсын ахмадын баярын өдрийн мэндийг хүргэе, бидэнтэй хоёргүй сэтгэлээр хамтран ажиллаж биднийг үргэлж дэмжин урамшуулдаг дүүргийн Ахмадын хорооныхондоо болон сургаал, зөвлөмжөө харамгүй хайрладаг та бүхэндээ баярлалаа’’ гэсэн юм.
Соёлын ордонд болсон тус арга хэмжээнд дүүргийн 28 хорооны ахмадын төлөөлөл оролцсон юм. Түүнчлэн энэ үеэр дүүргийн удирдлагууд ахмадуудын дунд зохион байгуулагдсан цэнгээнт бүжгийн “Хаан вальс” тэмцээний шилдгүүдийн шагналыг гардуулж, баяр хүргэлээ.
Ажил үйлсээрээ бусдадаа үлгэр дуурайлал үзүүлж, олон жил үр бүтээлтэй ажилласан дүүргийн Ахмадын хорооны нягтлан бодогч Г.Чинжаргал, нярав Ж.Сугар, 27 дугаар хорооны өндөр настан У.Шуурангаа, 19 дүгээр хорооны ахмад настан Г.Бямбаа, 21 дүгээр хорооны ахмад настан А.Цэрэннадмид болон 11 дүгээр хорооны ахмад настан Ч.Эрдэнэчимэг нарыг Баянзүрх дүүргийн ‘’Хүндэт тэмдэг’’-ээр дүүргийн тус тус шагнасан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
