Сүхбаатар аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт өнгөрсөн сарын 20-28-ны өдрүүдэд боллоо. Энэхүү сургуулилтад МУЗН-ийн Гамшгийн мененжментийн хөтөлбөрийн ажилтан П.Амарзаяа, нийслэлийн Баянзүрх дүүргийн дунд шатны Улаан загалмайн хорооны дарга Д.Жавзмаа нар ажиллалаа.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар ОБЕГ-ийн дэд дарга хурандаа Б.Ууганбаяр ажиллаж, аймгийн 130 удирдах ажилтанд “Байгууллагын гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхыг үнэлэх үнэлгээний аргачлал” сэдвээр хичээл заасан байна.

Мөн Сүхбаатар аймгийн Улаан загалмай хорооны арга зүйч, сайн дурынхны тусламжтайгаар “Гэмтлийн механизм”, “Цус алдалтын үеийн анхны тусламж”, “Түлэгдэлтийн үеийн анхны тусламж”, “Хугаралын үеийн анхны тусламж, тээвэрлэлт”, “Зүрх, уушигний сэхээн амьдруулалт” сэдвүүдээр сургалтад 120 гаруй хүмүүс оролцжээ.

Мөн Дунд шатны Улаан загалмайн хорооны дэргэдэх гамшигтай тэмцэх дэд багийн гишүүд аврах ажиллагааны үзүүлэх сургуульд сайн дурын мэргэжлийн ангийн үүргийг гүйцэтгэлээ.
Баруун-Урт хотын 18 000 орчим, Сүхбаатар сумын 1200 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажилд аймгийн Дунд шатны улаан загалмай хорооны гамшигтай тэмцэх багийн 15 гишүүн, сумын анхан шатны хорооны 13 сайн дурын ажилтан, хүүхэд залуучуудын хөдөлгөөний 10 сайн дурын идэвхтэн сумын иргэдэд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлсэн.

Тус аймгийн Улаан загалмайн хороо нь БНХАУ-ын Зүүн үзэмчин хошууны Улиастайн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд гамшгийн нөөц бүрдүүлэх байгууллагын хүчин чадлыг сайжруулахад анхаарч ажилласан байв.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
