Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод дахин өргөн барилаа.
Энэхүү хуулийн төслийг 2018 оны зургадугаар сарын 19-ний өдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьж байсан бөгөөд тухайн сарын 28-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, дээрх хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах шийдвэр гаргаж байсан юм.
Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүн Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, үүнийг нь хууль тогтоох байгууллага хэлэлцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дахин өргөн барьж байгаа нь энэ юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ НЬ:
ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ хуульд:
“10.Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болно.” гэж нэмэлт оруулах,
ТӨВ БАНК (МОНГОЛБАНК)-НЫ ТУХАЙ хуульд:
“6/ хуульд тусгайлан заасан тохиолдолд хуулийн этгээдийн дансыг тодорхой нөхцөлөөр өөр дээрээ байршуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх” гэсэн нэмэлт өөрчлөлтүүд багтаж байгаа юм.
Энэхүү нэмэлт өөрчлөлтийг оруулах болсон шалтгаан нь хүчин төгөлдөр мөрдөж буй Валютын зохицуулалтын тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Монголбанк валютын гүйлгээг зохицуулах, улсын гадаад валютын нөөцийг эзэмшин, удирдах үйл ажиллагаа явуулж байгаа боловч гадаад валютын их хэмжээний орлого бүхий хуулийн этгээдтэй валют худалдан авахаас бусад хэлцэл хийх эрхгүй байгаа нь хуулийн төсөл боловсруулах үндэслэл болсон гэж хууль санаачлагч үзэж байгаа юм.
Улмаар төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.


Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
