Эрчим хүчний яамны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Зөвлөгөөнд эрчим хүчний салбарын төрийн болон орон нутгийн өмчит 32 ААН, байгууллагууд оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн. Цахилгаан дулаан, эрчим хүч үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч компаниудын өвөлжилт хэвийн, төлөвлөгөөний дагуу 94-98 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар гүйцэтгэх захирлууд мэдээлэл, танилцуулга хийв.
Дулааны цахилгааны станцуудыг нүүрсээр хангадаг “Шивээ-Овоо”, “Багануур”, “Шарын гол” зэрэг нүүрсний уурхайнуудын төлөөлөл мөн шуурхай зөвлөгөөнд оролцож, нөхцөл байдлаа танилцуулсан. Нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа боловч зах зээл дэх шатахуун хэрэглээний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан тонн тутамд ногдох үнийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг учирлав.
Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний төгсгөлд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн үүрэг өгсөн. Үүнд:
- Өвлийн их ачааллын горим мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан үйлдвэр, компанийн найдвартай ажиллагааг ханган технологийн болон горимын зөрчилгүй ажиллах, болзошгүй аваари саатал, онцгой байдал үүссэн үед ашиглах машин механизм, сэлбэг материал, аваарийн дизель, шуурхай ажиллагааны багийг зохион байгуулж ажиллахыг;
- Инженер, техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг шалгах, шуурхай ажиллагааны ажиллагсдын мэргэжил дээшлүүлэх давтан сургалтыг зохион байгуулж ажиллахыг;
- Хяналт шалгалт, сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэхэд анхаарч ажиллахыг;
- Аваари, саатал, ослын мэдээг цаг алдалгүй холбогдох албан тушаалтнуудад мэдээлж байх;
- Компанийн 2018 оны батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөө, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот төвшингийн гүйцэтгэлийг хангуулан биелэлтийг тайлагнаж ажиллахыг;
- 2018-2019 оны өвлийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, дутуу гүйцэтгэлтэй, хугацаа хойшилсон арга хэмжээний хэрэгжилтэд анхаарч, биелэлтийг сар тутам танилцуулж байхыг тус тус үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирал нарт онцгой анхааруулж, үүрэг өглөө.
Байгууллага бүр өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дахин үзлэг, шалгалт хийхийг мөн үүрэгдлээ.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
