Аравдугаар сарын 16-ны байдлаар 46.9 мянган га-г ангилан хадаж, нийт 234.6 мянган га-гаас 310.3 мянган тонн үр тариа, 12.6 мянган га-гаас 159.6 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 90.3 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 70 орчим хувь, төмсний 97 хувь, хүнсний ногооны 96 хувь, тэжээлийн 61 хувь, тосны ургамлын 42 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 73 хувьтай байна гэж Ургацын төв штабаас мэдээ ирүүллээ.
Цаг, уур орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээлж байгаагаар, аравдугаар сарын 18, 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-22-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байгаа тул цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэх мэдээг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлээд байна. Ингээд ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе.
Баруун аймгуудын нутгаар: 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 18-нд Алтайн уулсаар, 19-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 16-18-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нээс ихэнх нутгаар хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: 19, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-20-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 16-18-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнэээс 1 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 20, 22-нд зарим газраар, 21-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-нд баруун хэсгээр, 20-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-19-нд шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, 20-ноос шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 19-нд зарим газраар, 20-нд Дорноговийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-20-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-18-нд бүх нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, 19-нээс хүйтэрч, шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.
УРГАЦЫН ТӨВ ШТАБ

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
