Төр төмөр нүүртэй байж бололгүй л яахав. Төмөр бульдозертай ч юм байна. Гэвч “Юманд учир, суманд занги” гэж байдаг даа. Иргэн хүний хувьд “Туушин” зочид буудлын шат, довжоог нураасан үйлдлийг, үйлдэл ч гэж дээ “халдлага”-ыг гайхаж сууна. Хэдийгээр “Нийтийн эрх ашгийн төлөө нийслэлийн засаг захиргаа ажлаа хийж байна” гэж тайлбарлаж байгаа ч энэ үйлдэл гадаад дотоодын зочдын нүдэнд дэндүү бүдүүлэг харагдлаа. Зочид буудалд буусан гадны зочид цочиж гайхсан, учрыг нь ойлголгүй гайхан зогсох дүр зураг цөөнгүй харагдана билээ. Яагаад хоёр тал харилцан тохиролцож болсонгүй вэ?
Нэг талаас шат нураасан үйлдэл нь нийслэлчүүд бидний хэрэг юм шиг боловч нөгөө талаас “Бэст Вэстэрн” нь олон улсад салбартай дэлхийн томоохон сүлжээ зочид буудал. Монгол Улсад зочилж, айлчилж байгаа гадны нөлөө бүхий, нэр хүндтэй төлөөлөгчдийг бид энд буулгаж нүүрээ тахалдаг байтлаа нэг л өглөө дайрч ирээд үүдийг нь нураачихаж болно гэж үү. Өөдлөх айлын үүдийг нураа… гэж үү?
Бас “Туушин” бол үндэсний хөрөнгө оруулагч, ажил олгогч мөнөөсөө мөн. Ийм байхад, нэр төр, эд хөрөнгийг нь хайрладаггүй юм гэхэд халдаад баймааргүй л санагдана. Нийслэлийн удирдлагууд маань ч үүнийг мэдэхгүй байна гэж баймааргүйсэн, мэдсээр байж хийсэн бол нийслэлд гадны хөрөнгө оруулалт оруулах талаар ярих хэрэггүй байх, хэн ч итгэхгүй. Дотоодоо ч мартах хэрэгтэй байх. Бульдозер л худалдан авсан нь дээр…
Ингээд бодохоор яагаад хоёр тал зөвшилцөөд шийдэж болсонгүй вэ? Миний л санахад хэдхэн жилийн өмнө “Туушин” зочид буудлын барилгыг “Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалт” гэж нэрлэж, тухайн үеийн хотын дарга шагнал гардуулж байсан. Гэтэл өнөөдөр шилдэг бүтээн байгуулалтаа нураагаад сууж байна. Нэг нийслэл, хоёр систем гэмээр ч юм уу? Зах зээлийн систем 4 жил зогссон, одоо коммунист 4 жил…
Яачихсан үнэ цэнэ вэ? Бид ийм л овилгогүй болчихож байна. Ер нь ингэхэд дээрх зочид буудлын шатыг хар үүрээр, олон улсын томоохон хурал зөвлөгөөн болж байхад нураах нь хэнд ашигтай, ямар зорилготой сурталчилгаа вэ?
Хотын үзэмжинд өнгө нэмсэн цөөхөн барилгуудын нэг болох энэ барилгын шатыг нураахаас өөр хийх ажил байхгүй хэрэг үү, Та минь ээ? Утаа, түгжрэл, хүүхдийн эрүүл мэнд, сургууль цэцэрлэгийн хүртээмж гээд өдий төдий асуудал бидэнд байна шүү дээ!!! Хэвлэлүүдэд гарсан мэдээллийг хараад байхад нийслэлийн газрын албаны шаардах бичиг дээрх зочид буудлынханд шат нураахаас 3-4 хоногийн өмнө очсон байсан. Худалд ч хүнд нүхэн жорлон ч буулгаж амжихааргүй хугацаа л даа. Яагаад гэнэт яарав? Олны анхаарлаас холдуулах ямар асуудал дэгдлээ..? Аан тийм, нэг бичлэгийн асуудал… Ичсэн хүн хүн авах гэгч болоод ум хумгүй довжоо нураагаад эхэлжээ дээ?
Аливаа зүйлийг нурааж сүйтгэх амархан, бүтээж босгох хэцүү гэдгийг ойлгохтойгоо хүмүүс нийслэлийг удирддаг болох байх л гэж бодогдоно…
Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?
2018 оны 10-р сарын 19 өдөр, 12 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

Тэгэж ярих юм бол зам чөлөөлөх шаардлагыг аль 15 онд өгч бсан гэсээн. Даанч удирдлага, захиралууд нь тоодоггүй бсан гэсэн. Хүч хэрэглэхээс өөр яахавдээ? Гадаад хүмүүсийн өмнө ичиж гэнэ, иргэд нь машины замаар явж үхэж үрэгдэж бхад ичдэггүй юм бх даа?