Нийслэлийн Газрын албанаас энэ жил Баянзүрх дүүрэгт нийт 8 авто зам шинээр барих бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Эдгээр авто замын нөлөөлөлд нийт 86 нэгж талбарын 30.009 м2 буюу 3 га газар өртөж, нийт 7.94 км авто замыг шинээр тавих ажлыг хийж байна.
Шинээр авто зам тавих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 86 иргэндээ нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.
Тухайлбал,
- Баянзүрх дүүргийн 5 болон 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг холбосон Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа хүртэлх авто зам,
- Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын хойд гудамжнаас газарчин дээд сургууль, хүртэлх авто замын шинэчлэлтийн ажил,
- Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан өлгий Цайз захаас хойш өгсөх авто зам,
- Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын урд талд замын засварын ажил,
- Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо, Монелийн уулзвараас урагш УСУГ-ын авто баазын өмнөх уулзвар хүртэлх зам,
- Баянзүрх дүүргийн 3, 4, 14, 15 дугаар хороо, Зүүн 4 замын уулзвар, гүүрэн гарцын барилгын ажил,
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Өгөөмөр зах орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч болон авто машины нүхэн гарц,
- Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн баруун талаар холбоос зам шинээр барих ажил тус тус хийгдэж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
