Сүүлийн 20 гаруй жилд Монголын нийгмийн зиндаа дээгүүр давхаргынхан,УИХ-ын эрхэм гишүүд, сайд дарга нар утаа ярьж цагийг “зугаатай” өнгөрөөж байна. Харин ард түмэн утаандаа хордож үхдгийн даваан дээр хаврын салхитай золгож амь аврагддаг болсон. Монголчууд өөрсдийгөө тэнгэр заяатай гэдэг болохоор хордож үхнэ гэдэг гонж. Яаж ийж байгаад л хаврын хавсаргыг үздэг болсон нь нүгэлгүй үнэн билээ.
Энэ жилийн утааны эсрэг тэмцэлд босогчдын зардал 54 тэрбумаар хэмжигдэж буй. Даанч их мөнгийг салхинд хийсгэх бололтой. Халуун зунаар эхэлсэн утаа шүүх цахилгаан шүүлтүүрийн асуудал одоо оргилдоо хүрч байна. Жилийн жилд дарга нар утаа гэж баахан ярьж байгаад эхнэр хүүхдээ дагуулаад ганцхан өдөр гадаад руу сүнхийтэл нисэж оддог. Утаа арилахаар тэд ирнэ.
Утаандаа хахаж цацаж арай ядан байхад айл болгоныг утаагүй зуухтай болгож байна, утаагүй түлшээр хангаж байна гэсэн үлгэр домог мэт яриа,хөгийн жижиг сажиг үзүлэх тоглолт жилийн жилд олныг залхаав. Энэ бол утаагаар бизнес хийдэг элдэв янзын аргын цөөн нь. Хар ухаанаар бол гэр хорооллыг утаагүй зуухтай болгосон, утаагүй түлш хашаанд нь овоолоод өгчихсөн,тэгэхээр өөр юу хэрэгтэй гэж.
Тэгвэл энэ жилийн хувьд утаатай хэрхэн тэмцэх вэ гэвэл,Хятадын “HAIER” компаниас нэг бүр нь 500 мянган төгрөгийн үнэтэй яндангийн шүүлтүүр худалдан авч , гэр хорооллын 100 мянган айлд тавиад утаа бууруулах мэргэн санааг У.Хүрэлсүхийн багийнхан бодож олжээ. Үүнд татвар төлөгчдийн мөнгөнөөс 54 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Хэрвээ ийм шүүлтүүр тавиад утаанаас салдаг байсан бол Хятадын Бээжин үндэсний үйлдвэрийнхээ шүүлтүүрийг тавиад утаанаас салчихгүй яасан юм бол гэж эргэлзэх хүн олон. Гэвч эргэлзээд яалтай. Эрхмүүд “иднэ” л гэсэн бол юу ч тэднийг зогсоохгүй. Асуудал дээр нь дөрөөлж, айдас хүйдэст автуулж байгаад “ашиг хийдэг” манай эрх баригчдын увайгүй бодлого өнгөрсөн 10 гаруй жилд 1 их наяд төгрөгийг салхинд хийсгэжээ. Үрэн таран хийсэн гэхээсээ илүү ашиг олж, хагартлаа баяжсан гэвэл үнэнд нийцнэ.
Энэ удаа өмнөхөөсөө улам үнэмшилтэй арга сүвэгчилсэн бөгөөд тэр ажлыг Н.Цэрэнбат гэгч ухаантай эр толгойлж буй. Өдөр алгасахгүй телевизийн бүх сувгаар шүүлтүүр рекламдах сайдаас үнэндээ уйдлаа. Гэвч яалтай. Нээрээ утаагүй өвөлжчих юм биш биз хэмээн битүүхэн горьдоостой. Уг шүүлтүүр нь цахилгаанд залгаж ажиллана. Хоногт 2,5 квт-ын цахилгаан зарцуулна гэнэ. Ингэхээр нэг айл сард хамгийн багадаа 25-30 мянган төгрөг зөвхөн шүүлтүүр ажиллуулсныхаа төлөө төлнө. Нүүрс,цахилгааны төлбөрөө яая гэж байхад бас дээр нь мөнгө. Хоногт 2 квт-ын цахилгаанаар жижиг гэрийг дулаацуулах цахилгаан халаагуур манай зах зээлд өчнөөн бий. Заавал нүүрс тэй зууралдах ямар ч шаардлага байхгүй. Цахилгаан халаагч залгаад л бараг утаа шүүх мөнгөөрөө гэрээ дулаацуулчихна. Гэтэл Н. Цэрэнбат сайдын дэвшүүлж байгаа санаагаар бол гэр хорооллынхон 2 дахин илүү төлөх нь л дээ. Утаа үйлдвэрлэгч нүүрсээ худалдаж авна. Түүнийхээ утааг устгахын тулд шүүлтүүр ажиллуулж мөнгө төлнө. Энэ бол монгол төрийн бодлого биш. Мөнгөний төлөө нүдээ ухахаас буцахгүй хэдхэн хүмүүсийн л бизнес. 30 гаруйхан насандаа 30 гаруй компанид эзэн суусан Н. Цэрэнбатын бизнесийн золиос нь ядарсан гэр хорооллынхон болж таарах нь. Ашиг л олж байвал ард түмнийг босч чадахгүй болтол нь гишгэлэх санаатай ийм увайгүй амьтныг сайд болгодог гайхамшигтай цаг иржээ.
Сүүлийн хэдэн жилийн өвлийн амьдрал тэсэхүйеэ бэрх байгаа. Утаа бол эрхэм дээдсүүдэд тийм ч том асуудал биш. Монголын бийлэгжүү баячууд, төрийн томчууд тэдний гэр бүл,үр хүүхдийн утааны улирлын амьдрал гадаадад эсвэл Тэрэлж, Гацуурт, Санзай,Хандгайт,Шаргаморьтод үргэлжилдэг болохоор утааны голомтод өвөлжихийн зовлонг үл эдэлнэ бас үл мэднэ. Тийм атал ард түмэнтэй адил зовж байгаа мэт УИХ дээр цэцэрхэн мэдэмхийрэх нь шог ч юм шиг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жил агаарын бохирдолтой холбогдуулан Онц байдал зарлах саналыг УИХ-д хүргүүлж, утаагаар бизнес хийгчдийн тухай анх удаа олонд дэлгэж байсан. Түүний ярьж байснаар Монголд утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг маш том улс төр, бизнесийн бүлэглэл гарсан байна энэ тэр гээд нулимс зангиртал ярьж билээ. Гэвч тэгсхийгээд намжсан санагдана. Тэрээр Ерөнхийлөгч болсныхоо дараахан “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган” зохион байгуулсан. Энэ чуулганаар утааг бууруулах, багасгах арга шийдлийг хэлэлцсэн ч харамсалтай нь утаанд хордогч ард түмэн юу ч олж долоогоогүй. Энэ мэт сэтгэл сэргээсэн олон баримтыг эргэн дурсаж болох. Утаанд зовж өвлийг чадан ядан өнгөрүүлж байгаа хүмүүсийн зовлонгоор хооллож байдаг бирдүүдийг илчилж,байх ёстой газар нь цоожлох юмсан.
Дэлхийн дайны үед Германы нацистууд концлагерьт хүмүүсийг олноор нь хордуулж алж байсан хорт утаанаас дутахгүй хороор бид хичнээн өвөл амьсгалав, Гэтэл нөгөө ертөнц рүү бөөнөөрөө явчихгүй тэсч үлдээд л байгаа. Тэгээд бас хамгийн тэнгэрлэг баяр гэх ёлка нь утааны ид үеэр болдог. Чухам л их багагүй ёолкдоод цэнгэн хөгжилдөөд байна шүү дээ. Утааныхаа үнэрийг сүрчгээр саармагжуулаад,дайллага цайллаганы шарсан нугас,торой,стейкийг утаатай хольж идчихээд, 100-гаа татчихаад дуулж бүжиглээд жаргаж өгнө дөө. Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг болохоор сайхан байна гэлцэн утаатай үдшийг чимэн бүгшүүлнэ. Ийм болохоор монголчууд бид тэнгэр заяатай гэдэг үнэн гэдэгтэй маргашгүй. Монгол Улс дэлхийн хамгийн их хорт утаатай улсаар тодроод удаж байгаа. Ямар сайндаа л өвлийн цагт гаднаас ирэх хүмүүс халшраад байхав дээ. Бид тэнгэр заяатай болохоор хордож үхнэ гэвэл гонж. Хайран мөнгө бүү үр,бизнесээ зогсоо Н.Цэрэнбат сайд аа.

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
