Төрийн банкнаас бүх төрлийн санхүүгийн хэрэгцээг хангах боломжтой цахим үйлчилгээний цогц шийдэл болсон Гялсбанк үйлчилгээндээ урамшуулал зарлалаа.
Төрийн банкнаас Гялсбанк үйлчилгээний урамшуулалт аяныг хоёр үе шаттай /улирал/ хэрэгжүүлж байгаа бөгөөп 1-р үеийг 2018.04.01-2018.06.30-ныг дуустал хугацаанд зохион байгуулсан. 2-р үеийг 2018.10.01-2018.12.31-нийг дуустал хугацаанд зохион байгуулна.
Аяны хүрээнд нийт 4 харилцагч iPhone 8 гар утасны эзэн болно. Үүнд:
- 10.01-2018.12.31-нийг дуустал хугацаанд Төрийн банкны Гялсбанк үйлчилгээг ашиглан 6-аас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас азтай 3 харилцагчийг iPhone 8 гар утасны урамшуулна.
- Төрийн банкны facebook.com/StatebankMN/ фэйсбүүк хуудсаар дамжуулан уралдаан зарласан байгаа бөгөөд бүр идэвхтэй оролцсон нэг харилцагчийг iPhone 8 гар утсаар урамшуулна.
Мөн та Гялсбанк үйлчилгээний хэрэглэгч болсноор өөрийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн интернэттэй үед Төрийн банкны вэб сайт эсвэл гар утсанд суулгасан Төрийн банкны смарт аппликейшнаар, бусад үед гар утасны симд суусан Төрийн банк цэсээр эсвэл Төрийн банк руу мессеж илгээж санхүүгийн хэрэгцээгээ түргэн шуурхай, хялбараар хангах боломжтой.
Харилцагч та Төрийн банкны Вэб сайтаар дамжуулан Гялсбанк үйлчилгээнд холбогдсоноор бүх төрлийн гүйлгээ, төлбөр тооцоогоо гүйцэтгэхээс гадна
– Сар бүр хэрэглээний төлбөрөө төлөх
– Дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн төлбөр төлөх, цэнэглэлт хийх
– Гааль, нийгмийн даатгалын төлбөр, бусад төлбөрүүд төлөх
– ХБОЗ авах, зээл төлөх болон зээлийн эргэн төлөлтийн графиктай танилцах
– Данс нээх, хадгаламжийн хугацаа сунгах, карт захиалах,
– Картаа хаах, нээх
– Бүх төрлийн цахим үйлчилгээнд бүртгүүлэх гэх мэт банкны үйлчилгээг илүү хялбараар авах боломжийг олгоно.
Та Төрийн банкны Гялсбанк аппликейшныг ашигласнаар өөрийн хэрэгцээт үйлчилгээг хамгийн хялбараар авах болно. Үүнд:
– Хурууны хээгээр нэвтрэх болон гүйлгээ хийх , QR кодоор төлбөр төлөх, шилжүүлэг хийх, Сар бүр хэрэглээний төлбөрөө төлөх, ХБОЗ авах, дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн төлбөр төлөх, цэнэглэлт хийх, Нийгмийн даатгалын төлбөр, бусад төлбөрүүд төлөх, картаа хаах, нээх зэрэг
Харин та ямар нэгэн интернэтгүй орчинд байх үедээ гар утасны симд суусан Төрийн банк гэсэн цэсээр, эсвэл гар утсаараа Төрийн банк руу мессеж илгээж банк дотроо болон банк хооронд гүйлгээ хийх, сар бүрийн хэрэглээний төлбөрөө лавлах, төлөх дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөр төлөх, нэгж худалдан авах зэрэг үйлчилгээг банкинд очилгүйгээр байгаа газраасаа авах боломжтойг дуулгахад таатай байна.
Төрийн банк
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
