Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон БНСУ-ын Smilegate сан хамтран мэдээлэл технологийн боловсролын ялгааг бууруулах зорилгоор дүүргийн алслагдмал хороодод орших ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн ангийг орчин үеийн загвар шийдэл рүү ойртуулж, сурагчдын сурах орчинг сайжруулан сурагч төвтэй сургалтаар дамжуулан сурагчдын чадамжийг дээшлүүлэх зорилготой төслийг хэрэгжүүллээ.
Уг төсөл дүүргийн 5,14,22 дугаар хорооны нийт 4630 хүүхэд суралцдаг Шавь цогцолбор сургуульд хэрэгжсэн бөгөөд тус сургуулийн Мэдээлэл зүйн лаборатори ангийг орчин үеийн тоног төхөөрөмж , шийдлээр тохижуулан мэдээлэл зүйн сургалтын агуулгыг сурагчдад эзэмшүүлэх бүрэн боломжтой оюуны бүтээн байгуулалт хийсэн байна.
Түүнчлэн тус ажлын хүрээнд ерөнхий боловсролын мэдээлэл зүйн сургалтын чанарыг сайжруулахын тулд багш, сурагчдаа чадваржуулах хөтөлбөрийг боловсруулан ШУТИС-ын Мэдээлэл технологийн сургуультай хамтран ажиллаж байгаа юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
