Дэлхийн хуримтлалын өдрийг 1924 оноос эхлэн Дэлхийн даяар тэмдэглэж эхэлсэн бөгөөд Монгол Улсад энэхүү өдрийг Монголын банкны холбооны санаачлагаар 2012 оноос эхлэн тэмдэглэж байгаа. Энэ өдөр хуримтлалтай байхыг ашиг тус, хэрхэн хуримтлал үүсгэх, хуримтлалтай байх нь өрх гэр, Улс орны эдийн засагт ямар ач холбогдолтой байдаг талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж сурталчлах ажлыг зохион байгуулдаг юм.
Төрийн банкнаас Дэлхийн хуримтлалын өдрийг 6 дахь жилдээ тэмдэглэж байгаа ба энэ жилийн хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлэн дараах 4 газар зохион байгуулна.
Үүнд:
2018 оны 10-р сарын 29-30-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт
2018 оны 10-р сарын 31-ний өдөр Улаанбаатар хот (Хүүхдийн ордон)
2018 оны 11-р сарын 1-2-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт
2018 оны 11-р сарын 5-6-ны өдрүүдэд Багануур дүүрэгт тус тус зохион байгуулна.
Өдөрлөгийн үеэр харилцагчиддаа санхүүгийн боловсролын болон цахим банкны үйлчилгээний талаар сургалт, зөвлөгөө өгч, Төрийн банкны бүх төрлийн хадгаламжийн үйлчилгээ, Автомат хуримтлалын үйлчилгээ, Гялсбанк үйлчилгээ, Биллинг үйлчилгээ, Хувийн дугаар үйлчилгээний талаар танилцуулга хийнэ. Мөн өдөрлөгийн үеэр Төрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд бүртгүүлсэн харилцагчдын дундаас азтай харилцагчийг шалгаруулж урамшуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1881 лавлах утас болон Төрийн банкны салбар нэгжид хандан авах боломжтой.
ТӨРИЙН БАНК
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

medeelel bichsend talarhlaa