Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, МУСТА Ц.Амарболд БНХАУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын “А” зэрэглэлийн “Ningbo Music international central vocal competition -2018” уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ. Тэрбээр 17 орны 368 дуучинтай өрсөлдөж тэргүүлээд зогсохгүй, хятад дууг хамгийн сайн дуулсан “Шилдэг дуучин” номинацийн эзэн болсон юм.

Ц.Амарболд нь 2017 онд ОХУ-ын Ардын жүжигчин Л.Л.Линховоиний нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын 12-р уралдааны III байр эзлэн, “Шилдэг басс” хоолойтой дуучнаар шалгарч, мөн ондоо Хөдөлмөрийн баатар, АЖ, Төрийн шагналт Д.Лувсаншаравын нэрэмжит уралдаанд II эзэлсэн зэрэг амжилтыг үзүүлж байжээ.
Ийнхүү цагдаагийн “Сүлд” чуулгаас олон улсын “А” зэрэглэлийн уралдаанд оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн хоёр дахь дуучин төрж байна. 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын XXIV уралдаанд “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлж, “Шилдэг баритон хоолойтой дуучин” шагналыг хүртэж байсан билээ.

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
