2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм хэрэгжиж эхэллээ. Тус дүрэмд “10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэж заасан ба энэ нь хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой заалт юм.
Үүнтэй холбогдуулан Имарт буюу Скай хайпермаркет ХХК-ын хамт олон нийгмийн хариуцлагынхаа ажлын хүрээнд тус албатай хамтран “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяныг хэрэгжүүлж байгаа бөгөөд замын хөдөлгөөнд хүүхэдтэйгээ оролцож буй жолооч нарт зөвлөгөө өгч, хүүхдийн аюулгүйн бүсний тохируулагчийг үнэ төлбөргүй тараалаа. Өнөөдөр Сансарын колонк болон Өргөө-1 кино театрын уулзвар дээр нийт 2,000 ш аюулгүйн бүсний тохируулагч тараалаа.
Мөн өнгөрөгч 10-р сарын 30-нд Тээврийн цагдаагийн алба болон Скай хайпермаркет ХХК (Имарт) “Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан хамгаалах” зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд хүүхдийн төлөө төрөл бүрийн арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ажиллаж эхэлсэн байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
