Монголын байт харвааны ээлжит их хурал энэ сарын 10-нд Чингис зочид буудалд болно.
Их хурлын үдээс өмнөх хуралдаанаар Боловсрол судлалын доктор, дэд профессор Ш.Долгор “Тамирчдын сэтгэл зүйн бэлэн байдал”, Технологийн ухааны доктор, ШУТИС-ийн багш Г.Энхтайван “Тамирчны хоол зүй”, Боловсрол судлалын доктор, дэд профессор С.Туул “Байт харвааны тамирчдын булчингийн үйл ажиллагаа, түүнийг хөгжүүлэх нь”, СЭЗИС-ийн багш Б.Гүндэгмаа “Тамирчны сахилга бат, ёс зүй” гэсэн илтгэлийг хэлэлцүүлэх юм байна.
Харин үдээс хойш Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан Их хурлын дэгийг танилцуулж, дүрмийн өөрчлөлтийг хэлэлцүүлж, батлуулан дөрвөн жилийн ажлын тайлагаа тавих аж. Хяналтын Зөвлөлийн тайланг ХЗ-ийн дарга Б.Лхагвасүрэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн бүтээн байгуулалтын тайлан, танилцуулгыг тус холбооны УЗ-ийн гишүүн С.Эрдэнэболд хийх бол “Үндэсний шигшээ багийн өнөөгийн байдал, хэтийн зорилт”-ыг Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга Ю.Ганзориг сонордуулах гэнэ.
Энэ их хурлаар “2018-2028 он хүртэлх байт харвааны хөгжлийн бодлого”-ыг хэлэлцүүлж батлах төлөвлөгөөтэй байгаа аж. 2019 он байтынхны хувьд тун хариуцлгатай жил юм байна. Учир нь ирэх жил 2020 оны Токиогийн олимпийн эрх авах хоёр ч том тэмцээн болох бөгөөд энэ тэмцээүүдэд амжилттай оролцохын тулд бэлтгэл сургуулилтаа хангах шаардлагатай гэнэ. Монголын байт харвааны холбоо тамирчдаа Японд бэлтгэл хийх асуудлаар тус улсын Оказаки хотын төлөөлөгчидтэй уулзаж, тохиролцсон байна.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
