Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан “Чингис хаан” банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын Дауны холбоонд 10 сая төгрөг өглөө. Энэхүү үйл ажиллагаанд “Чингис хаан” банкны ТУЗ-ийн дарга Д.Чимэддагва, Бизнес хөгжлийн газрын захирал А.Сандагсүрэн болон Монголын Дауны холбооны тэргүүн В.Ганзориг, гүйцэтгэх захирал Б.Батцэцэг болон Монголын Дауны холбооны дэргэдэх Хөдөлмөр сургалтын төвд суралцаж буй “Нисдэг баг”-ийн залуус ээжүүдийнхээ хамт оролцлоо.
Энэ үеэр “Чингис хаан” банкны ТУЗ-ийн дарга Д.Чимэддагва “Хүн хорвоо дээр төрнө гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтохтой адил ховорхон хувь заяа гэж үздэг. Хорвоо дээр хүн болж төрсөн бол утга учиртай амьдрах учиртай. Өвчтэй, эрүүл ямар ч тохиолдолд тэгш эрхтэй, аз жаргалтай амьдрах учиртай гэсэн ухагдахуун бий. Их Эзэн хааныхаа мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуусыг нийгэмшүүлэхэд өчүүхэн ч гэсэн сэтгэлийн дэм болъё гэж бид шийдсэн.
Монголын дауны холбоо даунтай хүүхдүүдийн сурах эрхийг хангах, ажил эрхлэх боломжийг нь бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна. Энэ ажлуудад нь өчүүхэн ч гэсэн дэм болох байх аа. Манай банкны зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажилд оролцож байсан ч энэ удаагийн арга хэмжээнд маш их ач холбогдол өгч байна” хэмээн хэллээ.
“Чингис хаан” банк 2001 онд үүсгэн байгуулагдаад 2015 оноос Үндэсний хөрөнгө оруулалттай арилжааны банк болж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд тус банкны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж байсныг “Чингис хаан” банкны Бизнес хөгжлийн газрын захирал А.Сандагсүрэн ярилаа. Тэрээр “Манай банк Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Тал нутгийн марафон” арга хэмжээнд гурван жил хамтран ажиллаж байна. Тэнд оролцогчдын бүртгэлийн хураамжийг төлөхөөс эхлээд тодорхой зардлуудыг манай банкнаас гаргаж ажиллаж байсан. Өнөөдрөөс Монголын Дауны холбоотой хамтран ажиллах эхлэл тавигдаж байна. Цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байна” хэмээн ярьсан юм.
Монголын Дауны холбоо байгуулагдаад 10 жил болж байгаа бөгөөд тус холбоонд бүртгэлтэй 300 гаруй гишүүн бий. Тэдний 20 гаруй хувь буюу 70 гаруй залуус хөдөлмөр эрхлэлтийн насанд хүрчээ. Монголын дауны холбооны эрхэм зорилго бол Оюуны ялгаатай хөгжилтэй залуусыг татвар төлөгч болгох.
Энэ хүрээнд “Мицүбиши” компанийн хөрөнгө оруулалтаар Хөдөлмөр сургалтын төв байгуулан ажиллаж байгаа. Эхний ээлжид “Нисдэг баг”-ийн 10 залуу ээжүүдийнхээ хамт нэг жилийн хугацаанд тус төвд ажиллангаа суралцаад кофе шопод ажиллах дадал хэвшлийг бий болгох юм. Мөн саяхан нэг сайхан мэдээ сонссон нь Баянхошууны эцэст байрлах Дэлхийн зөн байгууллагын хүлэмжид оюуны ялгаатай хөгжилтэй залуус ажиллаж, сурах боломж бүрджээ. Монголын дауны холбоо цаашид дэргэдээ Кофе шоптой болох зэрэг олон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Тиймээс холбооны цаашдын үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүс байвал нээлттэй гэдгийг хэлж байлаа.




Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
