Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар “Вансэмбэрүү” экспог санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү экспо нь үнэ төлбөргүй бөгөөд “Шинэ санаа – Шилдэг бүтээл” уралдааныг зарлаж, шалгарсан бүтээлийн эздийг гадаадын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах бизнес аяллын эрхээр шагнан урамшуулдгаараа онцлог юм. Энэ жилийн экспогийн 2 шилдэг оролцогч, АНУ-д туршлага солилцох, бизнес аялалд оролцох эрхийн эзэд болох юм байна.
Өнөөдөр “Вансэмбэрүү-2018” экспод оролцохоор бүртгүүлсэн 80 гаруй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүдийг Хангарди ордны Их танхимд хүлээн авч уулзлаа. Мөн энэ үеэр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан “Экспорт ба боломж” сэдвээр илтгэл тавилаа.
Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүнийг нь олон нийтэд сурталчлах, бүтээлч хөдөлмөр, экспортыг нэмэгдүүлэх зорилготой “Вансэмбэрүү-2018” экспо МҮОНРТ-ийн үзэсгэлэнгийн танхим /MNB event hall/-д энэ сарын 17,18-ны өдрүүдэд, 11:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдах болно.
Анхны “Вансэмбэрүү” экспог 2016 онд Баянгол дүүргийн Улаанбаатар төмөр замын авто вокзал, “Барс” захын хойно байрлах нийтийн эзэмшлийн талбайд 30 гаруй иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын оролцоотой зохион байгуулж, “Шинэ санаа, шилдэг бүтээл”-ийн эзнээр “Хас гутал” ХХК, “Эм Ар Эс Би” ХХК шалгарч, Итали Улсын Милан хотод зохион байгуулагдсан арьс, арьсан бүтээгдэхүүний Олон улсын үзэсгэлэн яармагт оролцоод ирсэн.
Хоёр дахь жилдээ буюу “Вансэмбэрүү-2017” экспог 2017 оны 10-р сарын 14-15-ны өдрүүдэд Баянгол дүүргийн УБТЗ-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж, нийт 50 гаруй үндэсний үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсоноос “Шинэ санаа – Шилдэг бүтээл”-ээр “Spirit of Nature” ХХК-ийн органик, арьс арчилгааны бүтээгдэхүүн шалгарч, Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан гоо сайхны салбарын үзэсгэлэн яармагт оролцож, туршлага судалсан юм.
Үндэсний үйлдвэрлэлээ хамтдаа дэмжин, энэ амралтын өдрүүдэд “Вансэмбэрүү-2018” экспог зориорой.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.vansemberuu-expo.mn, www.facebook.com/vansemberuuexpo цахим хаяг болон 88098251, 99708000 лавлаарай

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
