Монголын улаан загалмай нийгэмлэг болон БНХАУ-ын Улаан загалмайн сангийн хамтын ажиллагааны хүрээнд 100 төрөлхийн зүрхний гажигтай хүүхдийг хагалгаанд оруулж, эмчлэх сангийн “Сахиусан тэнгэрийн аялал- Монголд” төслийг хоёрдахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү төслийн хоёрдугаар ээлжийн эхний 28 хүүхэд энэ сарын 21-ний өдөр Бээжин хотыг зорилоо. Тэднийг Чингис хаан нисэх онгоцны буудлаас гаргаж өгөв. Хагалгаанд орох хүүхэд болон эцэг, эх аль нэгний асран хамгаалагчийн онгоцны зардлыг “Эйр чайна компани” 50 хувь хөнгөлж өгчээ. Эдгээр хүүхдүүдийн хамгийн бага нь 5 сартай, хамгийн том нь Хэнтий аймгийн Борнуураас ирсэн 9 дүгээр ангийн охин байлаа. Бүгд л ямар нэгэн зовиуртай эмнэлгийн хяналтад төрсөн цагаасаа хойш явж буй хүүхдүүд юм. Тэд бол хагалгааны зардлаа төлөх боломжгүй эсвэл хагалгаа хийх эрсдэлийг даахад эргэлзээтэй хүүхдүүд юм. Гэвч Анжень эмнэлгийн зүрхний мэс заслын туршлагатай эмч нар өөрсдөө ирж үзлэг хийж хүүхдүүдээ сонгодог. Тиймэс хагалгаа хийгээд эдгэх боломжтой гэсэн хүүхдүүдийг сонгожээ. Эмч нар “хагалгаа амжилттай болно, бид сонголоо. Хүүхэд чинь бүрэн эдгэрнэ” гэсэн хариуг авсан эцэг, эхчүүдийн итгэлийн найдвар сэргэж, баяр хөөрөөр дүүрэн явцгааж байна.
Х.Маралмаа 8 настай , ээж Ц.Үрэлмаагийн хамт явж байна. Охин өнгөрсөн хугацаанд бүхий л сайн гэсэн эмч, эмнэлэгт үзүүлсэн байна. Гэвч зүрхний донор олохоос өөр эмчилгээ байхгүй гэсэн хариутай олон жил явжээ. Харин жилийн өмнөхөн Монголд ирсэн Энэхтхэг эмч нарт үзүүлэхэд донорын шаардлага байхгүй, хагалгаанд орох боломжтой гэсэн хариу авсан байна. Гэвч хагалгаа хийхэд эрсдэлтэй байж болзошгүй, охиноо өвчтэй ч гэсэн хараад явж байя гээд хагалгаа хийхийг урьтал болгоогүй гэнэ. Гэвч охины амь нас дээсэн дөрөөн дээр буй учир санаа зовсон эцэг эх энэхүү төслийн үйл ажиллагааг сонсоод МУЗН-д ирж БНХАУ-ын эмч нарт үзүүлсэн байна. Эмч нар охин чинь эдгэнэ, хагалгаа хийхэд асуудалгүй гэсэн итгэлтэй үгийг сонсоод ихэд баярлажээ. Охины “ээжээ би унтаад сэрээд л эв эрүүл болно” гэсэн үгийг сонссон эхэд итгэл найдвар төрж, ийнхүү охиноо эрүүл саруул болгоод ирнэ гэсэн бүрэн итгэлтэй Бээжин хотыг зорьж байна.



Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ

Ойрд сонсоогүй сайхан үйлс байна.Улаан загалмайнханд баяр хүргье. Явж байгаа Монголын минь ирээдүй сайхан үрс бүгд эрүүл болоод ирээсэй.
mash saihan ajil bn. Ulaan zagalmai sain ajiillaj bn. udirdlaguudad ni bayar hurgye