Энэтхэгийн Шинэ Дели хотноо болж буй боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-д өрсөлдсөн ОУХМ М.Нандинцэцэг хүрэл медаль хүртлээ.
10 дахь удаагийн ДАШТ-ий 54 кг-д хүчээ сорьсон М.Нандинцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Болгарын тамирчин Стойка Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдан ялагдал хүлээлээ. Ийнхүү “Лондон 2012” олимпийн наадмын шагналт тавдугаар байр, 2016 онд Казахстаны Астанад болсон ДАШТ-ээс мөнгөн медальт С.Петрова Дэлхийн аваргын төлөө тулалдахаар болов. Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жилийн түүхэн ойдоо ДАШТ-ий хүрэл медалиар М.Нандинцэцэг бэлэг барилаа.
Тэрбээр энэ удаагийн дэлхийн ринг дээр Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питеса нарыг ялж шөвгийн наймд үлдэж, улмаар Мароккогийн Зохра Захроуг 5:0-оор ялснаар дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангаж, хагас шигшээ тулаанд өрсөлдсөн юм. М.Нандинцэцэг 2003 оноос эхлэн боксын спортоор хичээллэсэн юм. Энэ хугацаанд Азийн наадмаас хүрэл медаль, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд Монгол Улсын 11 удаагийн аварга цолтон билээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
