Эрчим хүчний сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр боллоо. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Сайдын зөвлөлийн гишүүд – Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Баярмагнай, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ч.Чинбат нар оролцов.
Хуралдаанаар “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт цэнэг хураагуурын эзлэх хувь хэмжээ ба эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүч шингээх боломж” сэдвийн хүрээнд хэлэлцсэн юм.
Асуудлыг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Горим төлөвлөлт, тооцооны албаны Горимын инженер А.Чойдорж танилцуулсан. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Ерөнхий диспетчерБ.Баатар, Горим төлөвлөлт, тооцооны албаны дарга Ц.Өнөрмаа нар байлцав. Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар сайдын зөвлөлийн гишүүд асуулт асууж, саналаа нэгтгэсэн юм. Энэ удаагийн хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа.
1. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг диспетчерийн зохицуулалтад оруулж чадал, давтамжийн савлалтыг арилгах, эрчим хүчний системийн горим ажиллагаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, оргил ачааллын үеийн импортын урсгалыг багасгах, доголдол гарсан үед тодорхой хугацааны нөөц эх үүсвэрээр хангах зорилгоор нарны эрчим хүчний эх үүсвэрт суурилагдсан хүчин чадлын 20 хувьтай тэнцэх, салхины эх үүсвэрийн хувьд суурилагдсан хүчин чадлын 40 хувьтай тэнцэх хэмжээний суурилагдсан чадалтай, суурилагдсан хүчин чадлыг 4 цагаас багагүй хугацаанд гаргах чадалтай, нэгж циклийн цэнэг алдалтын гүн 90 хувиас багагүй, энерги хуримтлуулах технологитой ашиглалтын хугацаа 10 жилээс багагүй байх цэнэг хураагууртай байхыг ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын даалгаварт тусгах;
2. Цаашид эрчим хүчний дамжуулах шугамын дамжуулалтын хүчин чадал, шингээх чадварыг харгалзан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт эрчим хүчний системд холбогдох техникийн нөхцөл олгохыг түр хугацаагаар түдгэлзүүлэх;
3. Системд шаардлагатай хүчдэлийн, давтамжийн тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг холбогдох компаниудын бизнес төлөвлөгөөнд тусгуулж ажиллахыг тус тус үүрэг болгов.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
