Энэ сарын нэгэн, хоёрны бямба, ням гарагуудад НИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү өөрийн сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүргийн 17,18,19,20 дугаар хорооны иргэдтэй ээлжит уулзалтаа хийж, дүүрэгт хийсэн ажлаа танилцуулж, иргэдийнхээ санал, бодлыг сонсч ажиллалаа. Уулзалтанд Нийслэлийн автозамын хөгжлийн газар, Нийслэлийн газрын алба, Геодези усны барилга, байгууламжийн газар, нийтийн тээврийн газраас холбогдох албаны төлөөллүүд оролцож иргэдийн асуултанд газар дээр нь хариулж, санал бодлыг нь сонслоо.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Миний бие өөрийн сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүргийнхээ 17,18,19,20 дугаар хорооныхоо иргэдтэйгээ улиралд нэг удаа уулздаг уламжлалтай билээ. Энэ удаагийнхаа уулзалтаар өмнөх уулзалтаар ирүүлсэн та бүхний саналыг шийдвэрлэж, ажил болгосон талаараа танилцуулахаас гадна 2019 онд хийгдэх ажлууддаа та бүхний саналыг тусгахаар өнөөдрийн уулзалтаа хийж байна. Иргэдийн зүгээс цахилгааны асуудлыг шийдвэрлэх, хүчдэл нэмэгдүүлэх, авто замын сүлжээг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг их тавьдаг байсан. Өнгөрсөн хугацаанд миний бие энэ бүхнийг аль болох шийдэхийг зорьж ажиллалаа. Ялангуяа гэр хорооллын шалбааг ихээр тогтдог, халтиргаа гулгаа үүсдэг, зундаа явган хүн явахын аргагүй хэд хэдэн гудам, замууд байсныг тэгшилж, хатуу хучилттай болгож, буталсан чулуу болон шороо хийж, тэгшилгээ хийх ажлыг тухай бүрт хийсэн. Мөн автобусны буудлуудыг шинэчлэх, гэрэлтүүлгийн ажлуудыг гүйцэтгэх, орц гарц хааж барьсан зөвшөөрөлгүй хашаа хайсыг буулгах зэрэг ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдсэн байгаа. Түүнчлэн энэ оны хувьд НЗДТГ-аас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан СБД-ийн 17, 18, 19, 20 дугаар хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байгаа Ургийн монитор, Нярайн шарлалтыг хэмжих аппарат, амьсгалын замын өвчний үед хэрэглэгдэх Отсос, судас тодруулагч зэрэг тоног төхөөрөмжүүдийг бэлэглэсэн.
СБД-ийн 18 дугаар хороо Гэр хорооллын дундын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжийг хүргэх “Дэд бүтцийн төв”-ийн иж бүрэн ажлын зураг боловруулах ажил явагдаж ,50 хувьтай байна. Иргэдийн ая тухтай тайван амьдралын нэг хэсэг болох гэрэлтүүлгийн ажлыг 18-р хороо Бэлхийн 45, 48, 49, 51, Гүнжийн 43, 44 дүгээр гудамжинд хийлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв болон 18, 19 дүгээр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг тус тус засварласан. Бэлхийн 18 у/м төмөр бетон гүүрийг буулгаж 852 сая төгрөгийн өртөгтэй шинэ гүүрийг ашиглалтад орууллаа. Мөн Бэлх Сэлхийн авто замын нөхөөс 1300 м2 нөхөөс, Бэлхийн авто зам, зуслангийн чиглэлийн замуудад 1000.55 метр квадрат хэвтээ тэмдэглэгээ, бороо, үер уснаас шалтгаалан эвдэрсэн гол, туслах гудамжуудын замыг тус тус засварлаад байна.
Бүтээн байгуулалттай холбоотой Бэлхийн 54-р гудамж 280 ортой хүүхдийн цэцэрлэгийн газар чөлөөлөлт, Бэлхийн эцэст 320 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн газар чөлөөлөлт, 18,16-р хороонд Бэлхийн шинэ эцэс ба Тоосгоны үйлдвэрийн зам хүртэлхи авто замд гэр хороолол болон орон сууцны хороолол доторхи авто замын ажлын газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна. Ирэх оны хувьд энэ мэтчилэн бүтээн байгуулалт, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг хангахын тулд олон ажлууд хийгдэнэ. Мөн зуслангийн бүсэд шинээр гал унтраах аврах анги барих барилгын ажил эхэлчихсэн явж байна. Иргэдийнхээ ая тухтай, аюулгүй орчинг бүрдүүлэхэд та бүхний оролцоо, санал бодол хамгаас чухал байдаг учраас уулзалт болгон дээрээ миний бие хийх ажилдаа та бүхний санаа, бодлыг тусгаж, бодит иргэд рүү чиглэсэн ажил болгохын төлөө зорьдог билээ. Энэ удаагийн уулзалтуудаар ч мөн анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудлуудыг сайн тэмдэглэж авлаа. Удахгүй асуудлыг тодруулаад хариу өгөх болно.” хэмээлээ.
Уулзалтанд ирсэн иргэдийн зүгээс өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн хүрэлцээ муу, цагтаа ирдэггүй, автобусны буудлууд нь шаардлага хангахгүй байсныг засварлаж өгч, нийтийн тээврээр ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлж өгсөнд баярлаж байгаагаа ирэлхийлээд хог ачилт цагтаа ирэхээ больсон, голын урсгалыг өөрчилж зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн зам талбайд хэд хэдэн айл буучаад шаардлага хүргүүлэхээр нүүхгүй байгаа, өндөр хүчдэлийн цахилгааны шитүүдэд холбосон боловч зарим айлууд тогоо сайн авч чадахгүй байгаа зэрэг саналуудаа илэрхийлсэн юм. Мөн зарим хороодод газар доороос ундрагын ус гарч иргэдэд хүндрэл учруулж байгааг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Түүнчлэн газар чөлөөлөлтийн ажлаа урин дулаан цаг ирэхээр үргэлжлүүлэн хийж, эрчимжүүлэн ажиллахыг, энэ аяныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.










Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
