Ардчилсан намын шинэ байрны шав тавих ёслол өнөөдөр (2018.12.04) Яармагийн дэнжид боллоо. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, барилгын ажлын гүйцэтгэгч “Хөрш заан” компанийн захирал УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Ардчилсан нам одоогийн байдлаар өөрийн эзэмшлийн барилгагүй бөгөөд Олон нийттэй харилцах мэдээллийн төв нь “Шинэ дэвшилт холбоо”-ны байранд түрээсээр байрладаг бол намын Хэрэг эрхлэх газар “Ардчиллын өргөө”-нд урсгал зардлаа төлөн байрладаг юм.
Хоёр жилийн өмнө Ардчилсан намын даргын сунгаа орон даяар өрнөхөд өдгөөгийн Ардчилсан намын дарга С.Эрдэнийн мөрийн хөтөлбөрт “Намаа байртай болгоно” гэсэн зүйл тусгагдсан байсан юм. Ардчилсан намын шинэ байр нийтдээ гурван блокоос бүрдэх бөгөөд 10 давхар оффисын байр болон Хурлын танхим, Спорт заалнаас бүрдэх юм. Барилга ирэх оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр ашиглалтад орох аж.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
