Өчигдөр “Хүч” спорт хорооны зааланд “Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр”-т зориулсан тэмцээн 4 насны ангилалд зохион байгуулагдлаа.
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ы өдөр “Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр” билээ. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичин ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.
Анхны медаль зүүсэн тэрхүү өдрийг “Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр” гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарласан билээ. Энэ өдрийн хүрээнд “Хүч” спорт хорооны зааланд Хүндийн өргөлтийн дөрвөн насны ангиллын АШТ амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд ОУХМ 38, спортын мастер 36, дэд мастер 48 нийт 288 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Тус тэмцээний үеэр М.Анхцэцэгт шигшээ багийн найзууд нь дурсгалын зүйлс бэлэглэсэн ба тэрбээр хүндийн өргөлтийн спортод хувь нэмрээ оруулсан ахмадуудад шагнал, дурсгалын зүйлс гардууллаа. М.Анхцэцэг хэлсэн үгэндээ ” Миний гаргасан амжилт бол Монголын хүндийн өргөгчдийн 61 жилийн нөр их хөдөлмөрийн үр шим байлаа. Энэхүү тэмцээнд оролцож буй нийт тамирчиддаа баярын мэнд хүргэе. Энэ амжилтын жимээр олон олон тамирчид Дэлхийн аварга, олимпоос медаль хүртэх болтугай” хэмээсэн юм.
Тус тэмцээнийг МХӨХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Даваадорж, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хасбаатар нар нээсэн ба БСШУЯ болон МҮОХ-ны шагналуудаар хүндийн өргөлтийн спортод үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа шагнасан байна.
“Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр”-т зориулсан тэмцээний үеэр “Сантис” боловсролын төвийн захирал Д.Оргилмаатай ярилцлаа. “Сантиc” төв нь Дэлхийн цомын аварга Г.Ануужинг ивээн тэтгэгчээр ажиллаж, түүний амжилт гаргах нөхцөлийг бүрдүүлж өгдөг байгууллага билээ.
Сайн байна уу? “Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр”-ийн мэндийг хүргэе?
– За баярлалаа. Таньд ч гэсэн энэхүү баярын өдрийн мэндийг хүргэе.
“Сантис” академийн спорттой холбогдсон түүхээс яриагаа эхлэх үү?
– Ер нь бол манай академи Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж буй залуу тамирчдаа дэмжие гэсэн үүднээс анх эхэлсэн. Тамирчид маань хүч чадал, бэлтгэл сургуулиас гадна Англи хэл, гадаад хэл хэрэг болно. Тэр үүднээс хэлний мэдлэгийг нь дээшлүүлье хэмээн нэг тамирчинд /Г.Ануужин/ санал тавьсан байгаа. Г.Ануужин маань Англи хэлний сургалтандаа суугаад, хэлний мэдлэгээ сайжруулаад үр дүн нь эхнээсээ харагдаж байна. Спортдоо амжилт гаргахаас гадна, гадаадад явахад хэлний мэдлэг нь бас нэгэн давуу тал болж байгаа болов уу хэмээн бодож байгаа.
– Г.Ануужин маань Дэлхийн цомын аварга, оюутны ДАШТ-ээс хүрэл медаль зэрэг олон олон амжилт үзүүлэхэд та бүхний оруулж байгаа хувь нэмэр?
– Бидний хувьд олон улсад аялахад нь, тэмцээн уралдаанд оролцоход шүүгч нартайгаа, тэмцээний дүрэм журамтай нь танилцахад нь дэмжлэг үзүүлж байгаа. Англи хэлээр бүх тэмцээн явагдах учир энэ бас нэг давуу тал болж чадна. Биеийн хүч чадал нь бэлэн байгаа учир Англи хэлний мэдлэгийг нь дээшлэхэд нь тус болж байна даа.
– “Сантис” гадаад хэлний сургалтын төвийнхөө тухай танилцуулаач
– Манай төв 2019 онд 20 жилийн ой нь тохиож байгаа. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төрийн далбаагаа харийн тэнгэрт мандуулах, төрийн дууллаа эгшиглүүлэх торгон агшиныг мэдрүүлдэг тамирчдаа дэмжих үүднээс энэхүү баярын өдрийн үйл ажиллагаанд оролцож байна. Хоёрдугаар сарын 4-нд манай төвийн 20 жилийн ой тохионо.
– Тамирчин хүн бэлтгэл сургуулилт гээд зав чөлөө муутай байдаг. Бусад тамирчид танай төвд явна гэвэл?
– Манай үүд бүх хүнд нээлттэй байгаа. Г.Ануужин маань гэхэд зав чөлөө муутай учраас бид түүнд зохицуулж сурах цагийг нь сонгож өгч байгаа. “Гадаадад тэмцээн явахад Англи хэл маш их хэрэг болж байна” гээд Г.Ануужин маань тэмцээнээс ирэхдээ баярлачихсан, нүд нь гялалзаад инээгээд явж байдаг юм. Бусад тамирчдын хувьд ч гэсэн манай төвд явбал бид та бүхний баяртайгаар хүлээн авнаа.
– “Сантис” төв 20 жилийн турш үйл ажиллагаа явуулжээ. 20 жилийн дараах үр дүнгээ хэрхэн дүгнэж байна.
– Хорин жилийн турш Монголдоо боловсролын салбарт хүчин зүтгэлээ. Манай төв хүүхэд залуусыг гадаад хэл сургах, гадаадын их дээд сургуулиудад суралцах, дээд түвшиний шалгалтанд тэнцэхэд нь дэмжих гэх мэт үйл ажиллагаа явууж байна.
– За баярлалаа.



Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
