Өнгөрсөн пүрэв гарагт хуралдсан нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны эхний хэлэлцүүлгээр “Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай”, “Концессын зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцсэн. Улмаар хуралдааны дэгийн дагуу нийслэлийн ИТХ-ын хороод, МАН, АН-ын бүлэгт шилжүүлж, хуралдаан түр завсарласан. Тэгвэл хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ сарын 4-ний өдөр хуралдуулахаар байсан боловч хурал дахь АН-ын бүлгээс 05/176 тоот, МАН-ын бүлгээс 05/177 тоот, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 03/4728 тоот албан бичгээр төсөв батлах хэлэлцүүлгийг нэг өдрөөр хойшлуулах санал ирүүлсэн. Энэ асуудлыг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан хурал дахь бүлгүүдийн дарга нартай зөвшилцсөний үндсэн дээр маргааш (2018.12.05-ны өдөр) хуралдуулахаар болж, хурал дахь намын бүлгүүд болон асуудал өргөн барьсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт асуудлыг сайн нягталж, төлөөлөгчдийн саналыг тусгах, төлөвлөлтөө сайжруулах боломж бүрдүүлж өгчээ.
Мөн нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан хурал дахь АН-ын бүлгийн саналыг үндэслэн хуралдааны дэгийн дагуу 2018 оны арванхоёрдугаар сарын 04 хүртэл түр завсарлуулсан. Үүнтэй холбогдуулан тус асуудлаар хэлэлцэн санал хураалт явуулах байсан боловч хуралдаан завсарлах явцад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нь Монгол Улсын Ерөнхий сайдад албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны арваннэгддүгээр сарын 27-ны өдөр гаргасан байна. “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайдаас буцаан татаж байгаа талаар албан бичгээр илэрхийлсэн болно. Үүний улмаас Монгол Улсын Ерөнхий сайд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу Засаг даргыг чөлөөлөх эрх зүйн үр дагавар үүссэн тул уг асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс ээлжит бус V хуралдааныг үргэлжүүлэн хуралдуулж, тухайн асуудлаар санал хурааж шийдвэрлэх шаардлагагүй болсон байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
