Эр зоригийн гэгддэг боксын спортод манай ширэн бээлийтнүүд олимп, дэлхийн аварга, Азийн наадам, түүнчлэн олон улсын чанартай тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж чамгүй амжилт үзүүлж ирсэн. Тэгвэл 2020 онд болох Токиогийн олимпийн өмнөх томоохон сорилго болох насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах боксын тэмцээн энэ сарын 07-09-ний өдрүүдэд боллоо.
Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит болгон зохион байгуулсан тус тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” БТТСХ-ны дөрвөн тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Улмаар 38 байгууллагын 150 гаруй шилдэг тамирчид тулалдсан энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд “Аврагч” БТТСХ-ны тамирчин олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг алт, эрэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Г.Ариунболд алт, 63 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Мишээлт хүрэл медаль тус тус хүртлээ.
Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Москва хотод болсон олон улсын “АЙВА”-гийн их хурлаар батлагдсан шинэ дүрмээр явагдаж, тамирчид эмэгтэй тав, эрэгтэй найман жинд хүч сорьсоноороо онцлог байлаа гэж “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос мэдээллээ.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
