Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр хуралдаж, 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар, “Үнэт цаасны зах зээл дэх дотоод мэдээллийн жагсаалт, түүнийг мэдээлэх журам”-ыг шинэчлэн баталлаа. Журмаар, үнэт цаасны дотоод мэдээлэлд юу юуг тооцох, түүнийг нийтэд мэдээлэхэд баримтлах зарчим, дотоод мэдээлэл эзэмшигч гэж хэн болох, тэдэнд хориглох үйл ажиллагаа, журам зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нэг бүрчлэн тогтоож өгсөн байна. Хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжиж буй энэ үед үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг урвуулан ашиглах, хуурамч арилжаа хийж, үнэ ханш, арилжааны хэмжээг зохиомлоор өсгөх, бууруулах, зах зээлд оролцогч харилцагчид, хөрөнгө оруулагчдыг мэхлэх зэрэг эрсдэл үүсэхээс энэхүү журмаар урдьчилан сэргийлэх юм.
Мөн хуралдаанаар, “Монос хүнс” ХХК-ийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, түүний 30 хувь буюу 122 655 128 (нэг зуун хорин хоёр сая зургаан зуун тавин мянга нэг зуун хорин найман) ширхэгийг нэг бүрийг нь 70 (далан) төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрлөө. Түүнчлэн “Райнос эссет менежмент монгол” ХХК, “Ти Би ассет менежмент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
Хуралдаанаар “Амбрелла брокер” ХХК-д даатгалын зуучлалын, “Нүнү финанс” ХЗХ, “Мөнх баялгийн эзэд” ХЗХ-д хадгаламж, зээлийн, “Ди Эм финанс” ХХК, “Эм Пи Эс Си” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо
Түүнчлэн, “Нью капитал тэнцэл аудит” ХХК-г үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын, “Өмгөөллийн барристер кастор” ХХК-г тус зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө өгөх хуулийн этгээдээр тус тус бүртгэн, “Гэр даатгал” ХХК-аас оноосон нэрээ “Амар даатгал” ХХК болгон өөрчлөх хүсэлт ирүүлснийг хэлэлцэн зөвшөөрч, бүртгэлийг хууль, журамд заасан хугацаанд шинэчлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Мөн “Ганхүлэг капитал групп ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, харин “Арга билэг эстимэйт” ХХК, “Кредит монгол ББСБ” ХХК-ийн зарим тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.
Эцэст нь “Фүжи холдинг ББСБ” ХХК, “Мөнгөн гүүр ББСБ” ХХК банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлав.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
