Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хүндэтгэлийн арга хэмжээ, ёслолын жагсаал өнөөдөр дүүргийн төв талбайд боллоо.
Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүн бүрэн жагсаж, дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ч.Раднаабазарт Налайх цэргийн хотхоны ахлаач, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, хурандаа С.Содов илтгэл өгөн, байлдааны туг болон Налайх дүүргийн тугийг хүндэтгэн залснаар ёслол хүндэтгэлийн арга хэмжээ албан ёсоор эхэлсэн юм.
Дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ч.Раднаабазар ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: “Налайх дүүргийн цэргийн хүрээний офицер, ахлагч, түрүүч, байлдагч, албан хаагчид, монгол цэрэг, зэвсэгт хүчний нэр алдрыг өндөрт өргөж яваа энхийг сахиулагч, цэнхэр дуулгатнууд, улс орноо батлан хамгаалах үйлст хүчин зүтгэж явсан азай буурлууд, ахмад дайчид, иргэд та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Халх голын ялалтын 80 жил, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Мөн ард иргэдийнхээ амар амгалан, байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа уул уурхайн аврах алба, цагдаа, онцгой байдлын салбарт алба хааж байгаа нийт бие бүрэлдэхүүнд “Монгол цэргийн өдөр”-ийн дайчин, цогтой, гал халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа цэрэг, армийн албан хаагчдынхаа арын алба болох гэр бүл, үр хүүхдүүдэд тань халуун талархлаа илэрхийлье” гэв.
Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын сүр хүчит ёслолын жагсаал болж дараагаар нь эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдад дүүргийн Хүндэт тэмдэг, ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналыг дүүргийн болон цэргийн анги, салбарын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
Мөн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Дөл” тэмцээн, Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын тэмцээн уралдаанд тэргүүлсэн баг, тамирчдын шагналыг гардуулан өгсөн юм.
Энэ үеэр Зэвсэгт хүчний сүр хүч, цог жавхааг илтгэн Зэвсэгт хүчний 014, 350 дугаар ангийн офицер, ахлагч, албан хаагчид цэргийн жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолтыг хурсан олонд сонирхуулсан бол, хилийн 303 дугаар ангийн албаны нохойтой үзүүлбэр хурсан олны сонирхлыг ихээхэн татлаа гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Монгол цэргийн өдөрт зориулсан ёслолын жагсаал боллоо
2019 оны 03-р сарын 15 өдөр, 16 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
