Санхүүгийн зохицуулах хороо, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх II үе шатны төсөл” энэ сараас эхэлж буйг бид өмнө мэдээлсэн. Төсөл эхэлж буйтай холбогдуулан манай улсад ажиллаж байгаа Огата Эрина тэргүүтэй ЖАЙКА байгууллагын төлөөлөгчдийг Хорооны дарга, доктор С.Даваасүрэн өнөөдөр хүлээн авч уулзан, нарийвчилсан төлөвлөлтийг нь сонсож, ялангуяа санхүүгийн зах зээл дээр зээлжих зэрэглэл тогтоох үйлчилгээг нэвтрүүлэх ажлын төлөвлөлттэй танилцлаа.
Хорооны дарга С.Даваасүрэн уулзалтын үеэр төслөөс бодит үр дүн хүлээж буйгаа онцлон дурдаж, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах замаар зээлжих зэрэглэл тогтоох үйлчилгээг Монгол Улсын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх явдал ихээхэн ач холбогдолтой ажил болохыг тэмдэглэн, төслийн үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Сангийн яам мөн оролцох бөгөөд уулзалтад тус яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Ц.Зоригтбат, Хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
