БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар хуралдаанаас “Улсын бүх чулуун нүүрсний үйлдвэр ба алтны уурхайг эрхлэн удирдах хийгээд, түүнчлэн үйлдвэрийн төрөл бүрийн ашигт малтмалын түүхий эд болон түлш ба бусад ашигт малтмалуудыг тэмтрэн эрж олох ба ашиглах ажлыг эрхлэн явуулж, уурхай ба ашигт малтмалын трестийг үйлдвэр ба барилгын яамны харьяанд бие даасан аж ахуйн тооцоотойгоор зохион байгуулсугай“ гэжээ.Ингэж Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдах суурь тавигдаж байсан юм.
Монголын геологийн салбарынөнгөрсөн 80 жилийн хугацаандхийж гүйцэтгэсэн түүхэн үйл явдал, ач холбогдлыг олон нийтэд танин мэдүүлж, сурталчлахаар УУХҮ-ийн сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.Ажлын хэсгээс салбарын хэмжээнд дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалт болон ажил мэргэжлийн уралдаан зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухайтус яамны удирдлагууд, зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.
2019 онд зохион байгуулагдах томоохон арга хэмжээнээс дурдвал:
1. “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт 2019.03.28-2019.03.29-ны өдрүүдэд Улаанбаатар хотод,
2. “Монгол-Оросын геологийн хамтын ажиллагаа өнөөдөр ба ирээдүй” олон улсын хурал 2019.09 сард Эрдэнэт хотод
3. “Аккрецаас коллиз хүртэлх орогены тогтоц ба царцдасын хөгжил” олон улсын хурал 2019.07.03-2019.07.10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод,
4. “Хойд, төв, зүүн Азийн гүний геологийн процесс ба металлогени” олон улсын хурал 2019.08.01-2019.08.10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод,
5. “Зүүн евразийн бүс нутгийн уур амьсгал, хүрээлэн буй орчны урт хугацааны өөрчлөлт, өнөөгийн газрын гадаргын үйл явц” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 16-р бага хурал 2019.09.16-2019.09.21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод,
6. Геологийн салбарын ажил мэргэжлийн уралдаан2019.09 сард Өвөрхангай аймагт зохион байгуулагдана.
7. “Орд илрэхийн учир буюу геологичийн хөдөлмөрийн үнэ цэнэ” сэдэвт цуврал 8 нэвтрүүлэг,
8. Түүхэн кино,
9. “Чулуун үзмэр”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах,
10.ОХУ-ын Новосибирск хотод зохион байгуулагдах “Өсвөрийн геологичдын хээрийн олимпиад”-д ерөнхий боловсролын сурагчдыг оролцуулах.
Ойн арга хэмжээ энэ сарын 28, 29-ний өдрүүдэд “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалтаар эхэлж байна. Энэхүүарга хэмжээг МПМ цогцолборын Формоса төвд зохион байгуулах юм. Чуулга уулзалтад холбогдох төрийн байгууллагууд, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл, Засаг дарга нар, геологи, хайгуулын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, эрдэмтэн мэргэд, геологчид нэгэн дор цугалж, тус салбарын эрхзүйн орчноос эхлээд тулгамдаж буй асуудал, шийдэл гарцыг хэлэлцэхийн зэрэгцээ ололт амжилтын талаар олон нийтэд сурталчилан таниулах өргөн хүрээг хамруулан чуулна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
