Санхүүгийн зохицуулах хороо 2019 оны эхний улиралд үнэт цаасны зах зээл дээр хоёр IPO буюу шинэ хувьцаагаа олон нийтэд санал болгон гаргах зөвшөөрлийг олголоо. Хорооноос зөвшөөрсний дагуу “Ард кредит ББСБ” ХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсон бол удахгүй “Монос хүнс” ХК-ийн хувьцаа зах зээлд гарна.
Мөн Хороо энэ улиралд нэр бүхий хоёр компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, мөн тооны хуулийн этгээдийг үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудитын болон хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн болон гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүн зэргээр гурван компанийн бүртгэлд өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн, номинал дансаар дамжуулан харилцагчдад брокерийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг үнэт цаасны гурван компанид олгож, мөн тооны хуулийн этгээдэд нийт долоон салбар шинээр байгуулахыг зөвшөөрсөн байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
