Сүүлийн хэдэн жил би 1 биш 4 охин үртэй болж амжжээ.. Ингээд та бүхэнд “Охин үртэй хэн бүхний мөрдөх дүрэм”-г хүргэж байна.
Охин үртэй эрчүүдийн мөрдөх 25 дүрэм.
1. Том охины чинь хэлж буй үг чухал. Дунд охины чинь хэлж буй үг чухал. Бага охины чинь хэлж буй үг чухал. Хэнд ч ойлгомжгүй үгсийн цуглуулга байсан ч цаг зарцуулан сонс.
2. Тэд бүгд хөөрхөн. Өдөрт 10, 100, 1000 удаа давтах хэрэгтэй байсан ч хамаагүй…
3. Та тэдний ээж биш. Та бол аав. Та өөрийн гэсэн үүрэгтэй.
4. Дуугаа өндөрсгөх талаар март. Охиноо муухай ааштай болоход бүү нөлөөл. Уурласан бол уучлалт гуй. Эцэг эх ч гэсэн хүмүүс шүү дээ.
5. Тоглоомууд хэт их эсвэл хэт бага байна гэж байхгүй. Шинэ тоглоом авна гээд байвал хоёр хуучин тоглоомоо бусдад өгөх санал тавь.
6. Охин үр болгон гүнж. Гүнж шиг ханд, өсгө, хүмүүжүүл.
7. Хэрвээ том охин чинь залгаж байвал мөнгө гуйна гэсэн үг биш юм. Магадгүй тэр том охин байхаас залхсан байх.
8. Тэврэлт маш чухал. Хорвоо ертөнцөд аймшигтай зүйлс их бий. Охин тань нялх шүү дээ. 22 настай байсан ч..
9. Гараашд юм хийх гэхээр охин тань дагаад байна уу? Цас цэвэрлэх гэхээр туслах гээд байна уу? Хэдэн эрэг, болт, жижиг хүрз өг. Түүнээс илүү сэтгэлээрээ туслах туслагч олох хэцүү шүү. 10 жил өнгөрсөн ч…
10. Уламжлал бий болго. Зөвхөн аавтайгаа хийдэг зүйл: гараашийн хаалга хаах, төмс арилгах, үс самнах. Дандаа. Энэ бол маш чухал.
11. Аав нь охиныгоо үргэлж хамгаална гэдгийг мэддэг байх ёстой. Цэцэрлэгт найзтайгаа муудалцсан ч тэр, хол газраас залгаад ирж авахыг хүссэн ч тэр… Дараа нь загнаж болно. Эхлээд хамгаал.
12. Өрөө замбараагүй байхаас залхаж байна уу? Дээшээ унш. Охиноо гүнж шиг байлга. Тэр дундаа Үнсгэлжин шиг байлга. Өөрийнхөө оролцоог багасгаад охиноороо цэвэрлэгээ хийлгээрэй.
13. Шүдний эмч, сувилагчдыг бүү гомдоо. Охины тань эрүүл мэндийг бодож байгаа гэдгийг сана бас охиндоо ойлгуул. Эмэгтэй хүний амьдралд эмчийн оролцоо харьцангуй их байна.
14. Охин болгон аавтайгаа гадуур зугаалах цагтай байх хэрэгтэй. Жишээ нь цирк рүү. Цирк-д дургүй тань яг одоо тийм ч хамааралтай биш юм.
15. Ээж хэзээ ч алддаггүй. Та хоёр хоёулаа алддаг. “Бид” – маш чухал.
16. Гэртээ ирээд диван дээрээ суугаад сагс үзэх дуртай юу? Тэгвэл бүх гэр бүлээ сагсанд дуртай болго. Ийм тохиолдолд та хоёр дахь зурагт авах шаардлагагүй болно шүү дээ.
17. Охин болгон уйлах эрхтэй. Зүгээр л байж байгаад. Нус нулимсаа таны ганган цамцанд арчаад л… Хэрвээ охин тань уйлахдаа тань дээр ирэхгүй байвал өөртөө дүгнэлт хий.
18. Олон ангит үлгэр зохио. Олон дүрүүдтэй. Охин тань насан туршдаа мартахгүй.
19. Охин тань хэврэг болор шиг биш. Тэр ч гэсэн үсэрч наадаж, усанд орж, өвдгөө шалбалах эрхтэй.
20. Өөрийн дүрмийг зохио. Жишээ нь, зам гарахдаа заавал гар гараасаа хөтлөлцөж явах ёстой, ямар хөөрхөн охинтой болохыг бүх хүмүүс харах хэрэгтэй. Эсвэл багачууд шарах шүүгээнд ойртохгүй бол печень, кекснүүд маань амттай болно. Эсвэл буддаг номын шувуунууд олон өнгийнх байх ёстой.
21. Хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хичээл зүтгэл. Хэрвээ охин тань зурж чаддаггүй хэдий ч маш их хичээж байгаа бол түүнийг сайн магт. Түүнд хүндэтгэлтэйгээр бага зэрэг тусал. Харин худлаа хэт магтаж болохгүй.
22. “Тэр ягааныг л өмсөнө”. Тэгэлгүй яахав. Цаг агаар нь боломжтой байвал яагаад болохгүй гэж?
23. Хувцасаа өмсөхөд нь хэт их туслах хэрэггүй. Эмэгтэй хүний зөн совин гэдэг агуу зүйл. Өөрөө мэдээд 10 давхар юбка, 6 давхар цамцаа өмсчихнө. Харин энгийн, асуудал багатай цахилгаан татаж өгөх зэрэгт тусал.
24. Танд хэлсэн нууцыг хэнд ч бүү хэл. Өөрөө хүн бүрт хэлсэн байсан ч..
25. Цэцгийг зөвхөн эхнэртээ өгдөг гэж хэн хэлээв..

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
