Өвлийн улиралд автобусны цонх цантсанаас зорчигчид зогсоолын баримжаагүй болох, зогсоолоо андуурч буух зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор зогсоолыг дуу хоолойгоор зарлан мэдээлэх автомат төхөөрөмж системийг Нийслэлийн Тээврийн Газрын санаачлага, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ны захиалгаар “Эхо МН” ХХК-ны Монгол инженерүүд гүйцэтгэж 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс албан ёсоор эхлүүлсэн.
Системийг бүрэн нэвтрүүлж ажиллахад гадаад болон дотоод олон хүчин зүйлээс шалтгаасан саатал доголдол үүссэн бөгөөд үүнийг шийдвэрлэх зорилгоор тасралтгүй судалгаа, хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт хийсний үр дүнд зогсоолыг ойлгомжгүй зарлах, тасалдалтай зарлах, зарлах үед шуум үүсэх зэрэг асуудлуудыг үе шаттайгаар арилгаж системийг сайжруулан ажиллаж байгаа билээ.
Цаашид тус үйлчилгээг жигдрүүлэх, дахин доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зогсоол зарлан мэдээлэх төхөөрөмжийг сайжруулсан шинэ төхөөрөмжөөр бүрэн сольж шинэчлэх ажлыг “Улаанбаатар Смарт Карт” ХХК гүйцэтгэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 5 сард багтаан дуусахаар ажиллаж байна.
Ингэснээр цаашид зогсоол зарлахтай холбоотой доголдол саатал бүрэн арилж иргэд нийтийн тээвийн хэрэгслээр ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: “УЛААНБААТАР СМАРТ КАРТ” ХХК

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
