Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран “Төл таван эрдэнэ” төслийг энэ жил 6 дах жилдээ хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн 2019 оны нээлт Төв аймгийн Архуст сумын Улсын сайн малчин Ч.Пүрэвжалын хотонд болсон юм. Нээлтэд ХХААХҮ -ийн дэд сайд Ж.Сауле, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Төв аймгийн Архуст сумын Засаг дарга Б.Батбаатар, нэвтрүүлгийн уран бүтээлчид оролцлоо.
“Төл таван эрдэнэ” нэвтрүүлэг энэ жил “Залуу малчин-Залгамж халаа” уриатай 21 аймгийн алслагдсан 67 суманд ажиллаж, үзэгч сонсогчиддоо нэвтрүүлгээ бэлтгэн хүргэх юм. Тодруулбал “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” –ын хэрэгжилт явц, Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Улсын аварга малчид”-ын мал сүргээ өсгөх, хаврын мал маллагаа, төл бойжуулалт, мал аж ахуйн салбарын бүтээгдхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өндөр ашиг шимт эрчимжсэн аж ахуйг эрхлэн хөтөлж үр дүнд хүрч буй мал аж ахуйн салбарт гарч буй тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Төл таван эрдэнэ” цуврал нэвтрүүлгийг 3 сарын хугацаатайгаар бэлтгэн хүргэх юм.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
