ХААХҮ-ийн сайд Ч.Улаан НҮБ-ын ХХААБ-ын Винод Ахужа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ХХААБ-тай хамтран хэрэгжүүлэх техник туслалацааны төслүүдийн явц, Хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээ бодлогын баримт бичгийг хамтран боловсруулах, Монгол Улсын Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Бэлчээрийн тухай хуулийн нийтийн сонсголыг хамтран зохион байгуулах, Стандарт, худалдаа хөгжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчлэх” төслийн талаар болон Өмнөд-Өмнөдийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд ажиллах боломжтой ХХААБ, Аргентиний ХААЯ болон ХХААХҮЯ-ны гурван талт хамтын ажиллагаа зэрэг тодорхой асуудлын хүрээнд хэлэлцлээ.
2019 оноос НҮБ-ын ХХААБ-аас “Цахим хөдөө аж ахуй” төслийг ХХААҮЯ болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран хэрэгжүүлэхээр болсон. Түүнчлэн ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас НҮБ-ын ХХААБ-тай хамтран Монгол Улсын малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх ажлыг хамтран гүйцэтгэж, жил бүр НҮБ-ээс эрхлэн гаргадаг “Хүнс, хөдөө аж ахуйн салбарт зориулсан малын генетик нөөцийн тухай тайлан”-д Монгол Улсын генетик нөөцийн тайланг оруулах асуудлыг судлан үзэж хамтран ажиллахаар тохиров. Мөн Өмнөд-Өмнөдийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Аргентин Улсын ХААЯ-тай хамтран мал эмнэлгийн салбарт гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэхээр санал солилцлоо.



Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
