Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг ноцтой зөрчин, хууль бус тогтоол, шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын их хурлаар хүчингүй болсон Сонгуулийн тухай хуулийн 159.4, .160.4 дэх заалтыг үндэслэн тус дүүргийн 10, 19 дүгээр хороонд өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд хууль бус дахин сонгуулийг зохион байгуулсан байна.
Улмаар нийслэлийн Засаг дарга хүчингүй болсон хуулийн заалтаар зохион байгуулсан сонгуулийн дүнг үндэслэн дүүргийн Засаг даргыг чөлөөлж, томилох хууль бус Захирамж гаргажээ. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд цөөнх байгаа Монгол ардын намын 18 төлөөлөгч хуралдаж хуурамч тамга, тэмдгээр хууль бус тогтоол гаргаж нэгнийгээ ийнхүү Засаг даргад өргөмжилсөн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан нутгийн өөрөө удирдах байгууллагын онцгой бүрэн эрхэд халдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар дүүргийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томилох асуудал нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар эсвэл Засаг дарга өөрийн хүсэлтээр өргөдлөө өгснөөр шийдвэрлэгддэг байна. Харин Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж дүүргийн Засаг даргыг томилж, чөлөөлөх асуудлаар Нийслэлийн Засаг даргад санал уламжлаагүй мөн Засаг дарга Т.Баясах нь хотын даргад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй аж.
Иймд Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас хотын дарга С.Амарсайханыг хууль бус шийдвэрээ цуцалж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аливаа хууль, тогтоомжийг чанд биелүүлж ажиллахыг шаардсан байна.


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
