Банк бус санхүүгийн үйл ажиллагааны хууль, түүнд заасан шаардлага, шалгуурын хэрэгжилтийг тооцох зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоон тус зах зээлд мөрдүүлж, хяналт тавьж ажилладаг. Хуульд заасны дагуу ББСБ-ууд зээл, факторинг, төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, гадаад валютын арилжаа зэрэг 10 төрлийн үйл ажиллагааг Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх ба эрхэлж буй үйл ажиллагаа тус бүрт тавигдах зохистой харьцааны шалгуур үзүүлэлт харилцан адилгүй байдаг. Тухайлбал, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын, өрийн бичгийн болон цэвэршүүлсэн үндсэн хөрөнгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг ББСБ-ууд нийтээрээ хангах ёстой байдаг бол нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийг эрсдэлээр жигнэсэн нийт активт харьцуулсан харьцааг цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын болон гадаад валютын арилжаа эрхлэх ББСБ-ууд 30-аас доошгүй хувиар, зээлийн болон факторингийн үйлчилгээ эрхлэх ББСБ-ууд 20-оос доошгүй хувиар хангахаар тогтоосон байх жишээтэй.
ББСБ-ууд зохистой харьцааны нийтдээ 18 шалгуур үзүүлэлтийг хангаж ажилладаг бөгөөд 2018 оны жилийн эцсийн байдлаар нийт 539 ББСБ үйл ажиллагаа явуулж буйн 88.5 хувь буюу 477 нь үзүүлэлтүүдийг бүрэн хангаж байна.
Үлдэх 11.5 хувь буюу 62 ББСБ-ын зохистой харьцаа алдагдсаны дотор тав ба түүнээс дээш зохистой харьцаа алдагдсан хоёр ББСБ байна. Мөн хоёр зохистой харьцааг хангаагүй 14, нэг зохистой харьцааг хангаагүй 46 ББСБ байна. Эдгээрийн дотор үндсэн хөрөнгийн зохистой харьцааг 20, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 14, гадаад актив, пассивын зөрүү өөрийн хөрөнгийн зохистой харьцааг 13, өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн нийт активын харьцааг 12, нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн нийт активын харьцааг 8 ББСБ тус тус хангаагүй буюу эдгээр таван зохистой харьцааны шалгуур үзүүлэлт хамгийн их алдагдсан байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
