Францын нийслэл дэх Парисын Эх дагинын сүмд 15-ны өдөр орон нутгийн цагаар 18 цагт гал гарчээ. Галын улмаас сүмийн орой болон оройд байрладаг цаг нурж унажээ.
Парис хотын төвд байдаг уг католик сүмийг 1163 онд барьсан бөгөөд 1991 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэсэн байна.
850 жилийн түүхтэй Дарь эхийн сүмийн дээврийн хэсгээс гал гарч, сүм шатаж эхлэхэд тэр даруй дуудлага авсан галынхан иржээ. Галын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн албаныхан ажиллаж байгаа бөгөөд галыг унтраахад нийт 400 гаруй алба хаагч оролцсон байна.
Хэдэн зуун жилийн түүхтэй,гадна дотны жуулчдыг урин дууддаг түүхийн дурсгалаа галд өргөчихөж байгаадаа Францчууд ихэд харамсан гашуудаж байна.
Хэвлэлээр мэдээлж буйгаар сүмийн оройн хэсэгт засварын ажил хийгдэж байсан бөгөөд ажил тарснаас цаг гаруйн дараа гал дүрэлзэж эхэлсэн нь тэр аж.
Жилдээ 10 гаран сая жуулчин үзэх гэж очдог энэхүү соёлын өв нь дан ганц францчуудын төдийгүй хүн төрөлхтний түүх, соёлын гайхамшигтай өв байсан билээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Бидний нэг хэсэг шатчихлаа” хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн байна.
Парис хотын захирагч “Парисын Эх дагинын сүмд аймшигт гал гарлаа. Бид гал сөнөөгчидтэй хамтран галыг цурманд оруулахаар ажиллаж байна” хэмээн өөрийн Твиттер хуудсандаа бичиж хотын оршин суугчдыг сүмийг тойрсон аюулгүй ажиллагаанд саад учруулахгүй байхыг хүсжээ. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Францын AFP агентлагийн мэдээлж буйгаар, сүмийн дээд давхарт хийж байсан засварын ажлаас үүдсэн байж болзошгүй аж.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
