Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XII хуралдаан өнгөрсөн баасан гаригт болсон. Энэ талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэгээс тодрууллаа.
Энэ удаагийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/23 дугаар тогтоолоор товлосон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаан баасан гарагт болж өнгөрлөө. Энэ удаагийн хуралдаанаар, 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр явагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10, 19 дүгээр тойргийн дахин сонгуульд өрсөлдөж хамгийн олон хүний санал авсан Б.Галхүү, Г.Дожпалам нарыг батламжилж өгнө үү гэсэн дүүргийн Сонгуулийн хорооны хүсэлтийг хэлэлцлээ. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18.1 /а/-д хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчийн Хурал хуралдаж баталгаажуулна гэж заасан байдаг.
Танай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан нам болон Монгол ардын намын төлөөлөгчдийн тооны харьцаа хэд хэд байгаа вэ?
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 41 төлөөлөгчтэй байх ёстой. Яг одоогийн байдлаар 38 төлөөлөгч иргэдийг төлөөлөн ажиллаж байгаа. 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр явагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй тул 2016 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намаас сонгогдсон хоёр төлөөлөгч түдгэлзээд байгаа. Харин дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол ардын намын бүлгийн дарга Б.Галцог нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн тул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаанаар төлөөлөгчөөс нь огцруулсан. Ингэснээр дүүргийн иргэдийн хурал маань 38 буюу Ардчилсан нам 20, Монгол ардын нам 18 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнгөрсөн баасан гаригт болсон хуралдаанд 38 төлөөлөгч бүрэн оролцсон уу?
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын XII хуралдааны мэдээллийг манай ажлын албанаас хоёр намын бүлэгт албан бичгээр хүргүүлж, төлөөлөгчдөд бүгдэд нь давхар утсаар мэдэгдсэн. Харамсалтай нь МАН-ын 18 төлөөлөгч хуралдаанд оролцсонгүй. Гэхдээ хурлын ирц 52,6 хувьд хүрч олонхи бүрдсэн тул хуралдаан амжилттай явагдлаа.
Яагаад МАН-ын төлөөлөгчид энэ удаагийн хуралдаанд оролцсонгүй бэ? Танд албан ёсоор мэдэгдсэн үү?
Надад өвчтэй, чөлөөтэй эсэхээ албан ёсоор мэдэгдсэн төлөөлөгч байхгүй. Тийм болохоор МАН-ын төлөөлөгчид яагаад хуралдаанд оролцоогүй талаарх мэдээлэл надад алга байна.
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид ямар шийдвэр гаргасан бэ?
Энэ удаагийн хуралдаанаар 10,19 дүгээр тойрогт өрсөлдөж хамгийн олон хүний санал авсан 2 нэр дэвшигчийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцсэн. Асуудлыг нилээн олон талаас нь авч хэлэлцсэн хуралдаан болсон. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс 2 нэр дэвшигчийн шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл тэдний бүрэн эрхийг хэлэлцэх асуудлыг хойшлуулах санал оруулсан. Ингээд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар 2 нэр дэвшигчийн шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл бүрэн эрхийг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан шийдвэрийг гаргалаа.


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
