Малын гарал үүслийг тодорхойлох, чанар сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, үржил селекцийн ажил үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явуулахын гол үндэс суурь нь малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх асуудал юм.
Тиймээс мал аж ахуйн салбарын 2017-2020 он хүртэлх хөгжлийн бодлого, стратегийн зорилтод “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг сайжруулж үйл ажиллагааг нь тогтворжуулах, мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүртгэлийн системээр хянах, баталгаажуулах тогтолцоонд шилжүүлнэ” гэж заасан байдаг. Энэ ажлын хүрээнд малын бүртгэл, үржүүлгийн бүтээгдэхүүний бүртгэл, малын удам зүйн үнэлгээний бүртгэл, малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийн бүртгэл хийж байна.
Монголын Улсын засгийн газраас 2019 оныг “ Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Монголын улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар өнөөдөр “Тэргүүн сүрэг трейд” ХХК–ийн малын ээмэгний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Тэргүүн Сүрэг” ХХК нь 2013 онд байгууллагдаж, БНСУ-ын үйлдвэрлэгчийн технологийн дагуу малын ээмгийг дотооддоо үйлдвэрлэж байна. Тус үйлдвэр жилдээ Монголын мал аж ахуйн салбарт малын үүлдэр угсааг сайжруулах, малын аюулт өвчнөөс сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, малчдад хэрэглээний олон талаар хувь нэмрээ оруулах зорилгоор олон улсын стандартад нийцсэн ээмэг үйлдвэрлэж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахад зайлшгүй гарал үүслийн баталгаажуулалт шаардлагатай. Энэ баталгаажуулалт ээмэгээр дамжин хийгдэнэ. Тус үйлдвэрийн ээмэгний чанар хэрэгцээ шаардлага хангах боломж өндөр гэж бид үзэж байна. Цаашдаа “Малын генетик нөөцийн тухай хууль”, “Малын эрүүл мэндийн тухай хууль”-ийн хүрээнд нийт мал сүргийг бүртгэлжүүлэх, түүний хөдөлгөөнийг зайлшгүй хянах учиртай. Нөгөө талаас зах зээлд баталгаатай хүнс, түүхий эд нийлүүлэхийн тулд ээмгээр дамжуулан баталгаажуулалт хийнэ. Цаашдаа бид энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг бодлогоор, төрийн захиалгаар авч мал сүргээ бүртгэлжүүлэх ажлыг хийх юм. Энэ чиглэлээр ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар үндэсний үйлдвэртэй нягт холбоотой ажиллана. Эхний ээлжид эх мал үндсэн сүргээ ээмэгжүүлэх ажлыг хийнэ” гэдгийг онцлов.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
