Гэрт хамгийн чухал энергийн нөлөө үзүүлдэг зүйлсийн нэг нь НАР юм. Нарны цацраг маш хүчирхэг “чи” энергийг түгээдэг. Нар туссан газар “Чи” энерги ихээр хуримтлагдах бөгөөд нар тусахаа болиход энерги аажимдаа багасдаг.
Нарны ургах ба шингэхээс хамаарч олон төрлийн “чи” энерги бий болно. Мандаж буй нар нь шинэ өдрийн эхлэл болдог тул илүү эрч хүчтэй, босоо “чи” энергийг түгээдэг бол нар жаргах үеийн энерги арай буурсан буюу доошоо чиглэлтэй байна. Энэ зарчмын дагуу орон байрыг 8 зүгт хуваадаг. Зүг бүр өөр өөрийн энергийн нөлөөг үзүүлэх ба та өөрийн “Куа” ба “Ки” дугаарыг ашиглан өөрийн эрүүл мэндийн, эд баялагийн, хайр хүндэтгэлийн, хувийн хөгжлийн зүгүүдээ мэдэж аван амьдрал ахуйдаа ашиглах боломжтой.
Эрүүл саруул, аз жаргалтай байхын анхдагч үндэс суурь нь орон гэрт буй сөрөг энергийг үүсгэгч зүйлсийн тухай мэдэх юм. Учир нь сөрөг энергийн нөлөөлөл нь азгүйтэл, өвдөж зовох зэргээр таагүй асуудлуудыг байнга үүсгэж байдаг. Тиймээс гэрийнхээ аль нэг хэсэгт буруу байрласан тавилгуудыг фэн шүйгийн хувьд зөв цэгцтэйгээр өөрчлөх хэрэгтэй. Мөн гадаад орчны нөлөө буюу гэрийн эргэн тойронд байх байшин барилга, явган болон автозам, газрын байрлал, байгалийн тогтоц зэрэг маш чухал нөлөөтэй. Эргэн тойронд буй чи энергийн урсгалыг орон зайн хөдөлгөөнийг дэмжих замаар тогтворжуулсанаар тайвшралыг өгөх сайн энергийг авч чадна. Зөв “чи” энергийг хэрхэн дэмжиж, оюун санаа болоод бие бялдраа дэмжиж, улмаар гэр бүлийн харилцаа, ажил төрөлдөө амжилт авчрах талаар зөвлөгөө авахыг хүсвэл фэн шүйн зөвлөгчид хандаарай.
Хүний өвдөхгүй байх нь тухайн хүний эрүүл амьдрах арга ухаанд хэр зэрэг суралцсан түүнийгээ амьдралдаа хэр зэрэг хэрэгжүүлж байгаагаас шалтгаалдаг аж. Өөрөөр хэлбэл хүний өвдөж зовох, эсвэл зовохгүй жаргалтай байх зэрэг нь салхинд биш эмч, эмнэлэгт ч биш тухайн хүний өөрийнх нь гарт нь байдаг зүйл ажээ.
Гэрийн байршил ба тавилгын байрлал, гадаад орчин эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг ба түүнийг фэн шүйн тусламжтайгаар хэрхэн засаж, эерэг болгох талаар цөөн зөвлөгөөг дурдая.
• Орчин үеийн ихэнх байшин барилгуудад “хорт сум”-ыг үүсгэгч ирмэг бүхий баганыг хийх болжээ. Энэ нь хүний сэтгэл зүйд нөлөөлж, ааш зан, суртахууныг маш их эвддэг. Тиймээс энергийн урсгалыг сааруулж, зохиостой уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд баганын ёроолд дугуй навчтай ургамал тавих нь зүйтэй.
• Цагдаагийн газар, эмнэлэг, шорон, шүүх байгууллага, автобусны буудал зэрэг газар сөрөг чи энерги ихээр хуримтлагдсан байдаг тул ийм газрын ойролцоо амьдардаг бол фэн шүйн ба гуа толийг гэрийн гадна өлгөх хэрэгтэй.
• Өмнө зүгт харсан гол хаалга сайн азыг дууддаг хэдий ч гадагш онгойдог бол азыг тогтоон барьдаггүй тул ээлгүй юм. Энэ тохиолдолд гол хаалгыг дотогш онгойдог болгох хэрэгтэй.
• Гол хаалганы эгц өөдөөс цонх харах нь чи энергийг тогтворгүй болгодог бөгөөд ийм байрлалтай байшинд амьдардаг хүмүүс амархан уурлаж цухалддаг, идэвхигүй байх бөгөөд хөрөнгө мөнгө тогтоход ч бэрх байдаг. Энэ тохиолдолд хаалга цонхны хооронд савтай өндөр ургамал тавих, мөн хаалганы дээр тухайн зүгийн махбодид тохирсон салхин хонхыг өлгөнө.
• Үүдний өрөө буюу корридорт нүсэр том тавилга байх нь чи энергийг чөлөөтэй урсахад саад болдог тул зайлсхийх хэрэгтэй.
• Шатны хийц дизайн ч бас чухал нөлөөтэй. Шат хэдий зөөлөн, хөлийн явдалд зохицсон байна, төдий чинээ чи энергийн урсгалыг дэмжихэд ач тустай байх болно. Дугуйрсан, эргүүлгэн шат нь чи энергийг маш хүчтэйгээр дээш чиглүүлдэг тул тохиромжгүй.
• Зочны өрөөнд буйданг хооронд нь сөргөлдүүлэх буюу өөд өөдөөс нь харуулж тавьж болохгүй. Энэ нь оюун санааны зөрчилдөөн, үл ойлголцлыг үүсгэх гол хүчин зүйл болдог. Харин зургаан талт эсвэл найман талт хэлбэр үүсгэхүйц байрлуулах нь сайн энергийн урсгалыг бий болгодог. Таатай чи энергийг авахын тулд буйдангийн хажууд жижиг ширээ тавиарай.
• Унтлагын өрөөнд толь, хурц гэрэл зэргийг тавихаас зайлсхий
• Газар унтах нь муу фэн шүйд тооцогдоно. Учир нь газар нь маш их инь чи энергитэй тул хүний биед нэвчиж, энэ байдлаараа удвал инь энерги ихээр хуримтлагдаж, шархираа өвчин, элэгний эмгэг тусах аюултай.
• Унтлагын өрөөнд тохиолддог нийтлэг алдааны нэг нь орны толгойг цонхны чанх дор байрлуулах юм. Үүнийг фэн шүйд ихэд цээрлэдэг. Учир нь тухайн орон дээр унтаж амардаг хүн сөрөг чи энергийн урсгалд амархан өртдөг, эмзэг дорой, нойронд муу болдог бөгөөд таагүй зүүд зүүдэлж, байнгын сэтгэхүйн дарамтанд ордог.
Гэвч энэ бэрхшээлийг маш энгийн, хялбараар шийдэж болно. Хамгийн шилдэг арга нь “Таван махбодийн суварга”-ыг цонхны тавцан дээр тавих бөгөөд мөн шөнө унтахдаа цонхоо байнга хаалттай байлгаж, зузаан хөшиг өлгөж гаднаас орж ирэх чи энергийн урсгалыг хааж болно.
• Ариун цэврийн өрөө жижгэвтэр бөгөөд байнга цэвэрхэн байх хэрэгтэй.
• Дам нурууны доор суух, унтах зэргийг цээрлэ.
Гэрийн байршил эрүүл мэндэд нөлөөлөх нь
2019 оны 04-р сарын 24 өдөр, 15 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
