УИХ-ын гишүүд хүмүүжив. Хавар, намрын чуулганы нээлт, хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцох болохоор бүгдээрээ цуглаж, бусад үед өрөөндөө бүгдэг, бүр таслаад алга болдог байсан нь саяхан. Энэ хооронд картаа шургуулчихаад гарч явдаг, буцаж орж ирдэггүй дархлагдсан зарим нь ч байдаг байв. Парламентаар хэлэлцэн гаргаж байгаа бодлого, шийдвэрүүд ч хэсэг биш хэдхэн гишүүний оролцоотойгоор батлагдаж, тэр хэрээрээ нийгмийн шүүмжлэлд өртдөг байлаа шүү дээ. Энэ бол энэ УИХ-ын төрх ч биш, үеийн үед байсан зүйл. Харин С.Бямбацогт тэргүүтэй 16 (С.Бямбацогт, Т.Аюурсайхан, Д.Ганболд, Б.Жавхлан, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Б.Ундармаа, Д.Хаянхярваа, Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан, Л.Энхболд, Д.Эрдэнэбат, М.Энхболд) гишүүний зүгээс Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны зургадугаар сард өргөн барьж батлуулсныг энэ хаврын чуулганаар хүчин төгөлдөр мөрдүүлж эхэлсэн юм. Нэг үгээр чуулганы хуралдааны ирц, санал хураалтад хурууны хээгээр оролцохоор болсон хэрэг. Анхааралтай уншвал энэ нэрс дотор хууль тогтоох дээд байгууллагыг даргалж байгаа Г.Занданшатарын нэр байхгүй. За энэ ч яахав. Ямар боловч энэ хуулийг баталснаар санал өгөх эрхээ хэн нэгэндээ захиж үлдээх, бусдын өмнөөс товчлуур дарах, чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг төгөлдөр хуурын дамжаа болгодог явдал үндсэндээ байхгүй болсон. Хэн нэгэн гишүүн өмнөх жишгээрээ картаа шургуулчихаад алга болбол хэлэлцэж байгаа хуулийн төсөл унах эрсдэлтэй, олонхийн дэмжлэг хүлээхгүй. Хуулийн төсөл унагаасан хэрэгт орж, намынхандаа адлуулахыг хүсэх хүн байхгүй учраас гишүүд амьхандаа л хичээж байна. Тэр хэрээрээ УИХ-ын үйл ажиллагаа сайжирч, түүгээр хэлэлцэж байгаа хуулийн төсөл чанаржиж буй.
Сонирхолтой нь, энэ бүх өөрчлөлтийг өмчилж, өөрийгөө онцлох гэсэн нэгэн тодорч эхэллээ. Тэр нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Хуулийн төсөл санаачлахад нь оролцоогүй спикер хуулийн дагуу хийж байгаа бүхнийг өөртөө өмчлөх гэж зүтгэх боллоо. “Г.Занданшатар нь М.Энхболдын гурван жил хийгээгүйг гуравхан сард амжуулчихлаа л гэнэ”. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамтран Шударга бусын хонгилтой тэмцэх ажлыг өрнүүлж байна гэх. Шударга бусын хонгил-ын хамгийн том гүйцэтгэгч гэгддэг ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шалгаж эхэллээ” л гэлцэх. Бараг л УИХ-ын даргад Баатар цол олгох хэмжээнд бичиж, бичүүлж, түгээж байх юм.
Асар их улс төр, гацаа, жагсаал цуглаан, эрх ашгийн цаад гол авторын нэг нь Г.Занданшатар байсан. Их хүсэж байж энэ албанд очсон болохоор ажил хийх нь Г.Занданшатарын угаасаа үүрэг нь. Гэтэл одоо тэр үндсэн ажлаа, УИХ-ын даргын суудлыг улс төрийн оноо цуглуулах хэрэгсэл болгож байгаа нь харамсалтай. Жишээ нь, Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдтэй холбоотой хэргийн шалгалт, баривчилгааны тухайд хуулийнхан ажлаа л хийж байна. Г.Занданшатар дарга үүрэг өгөөд шалгаж, барьж, хориод байгаа асуудал биш байлгүй дээ. Угаасаа спикер гэдэг тэгдэг ч субъект биш. Үнэхээр тэгж байгаа бол хууль хяналтын байгууллагад үүрэг өгөөд, жинхнээсээ хонгил нураах биш хонгил байгуулж байна гэсэн үг биз дээ. Тийм болохоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамтран Шударга бусын хонгилтой тэмцэх ажлыг өрнүүлж байна. Шударга бусын хонгил-ын хамгийн том гүйцэтгэгч гэгддэг ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шалгаж эхэллээ гэдэг бол магтах гээд матчихсан л юм болно биз.
Тэгэхээр энэ сэдвийг хаая. Харин С.Бямбацогт тэргүүтэй 16 гишүүн санаачлан УИХ-д өргөн барьж, М.Энхболдын үед баталсан хурууны хээгээр ирц бүртгүүлэх, санал өгүүлэх өөрчлөлтийг өөртөө наах нь хэр зохимжтой бол. Тэгээд ч хурууны хээгээр ирц бүртгүүлэх, санал өгүүлэх тухай асуудал аль 2013 оны үеэс сөхөгдөж эхэлсэн яриа. Ажил хэрэг болж чадахгүй явсаар 2016 онтой золгож, дараагийн парламентдаа шилжсэн асуудал. С.Бямбацогт нарын гишүүд өргөн барьж, М.Энхболд алх цохиж баталгаажуулсан хуулийн төсөл. Тэгээд ч энэ төслийг санаачилсан нэг хүн нь УИХ-ын дарга байхдаа батлуулсан М.Энхболд болохоос одоо УИХ-ыг даргалж байгаа Г.Занданшатар биш юм. Ийм атлаа УИХ-ын дарга болоод шийдчихсэн асуудал мэтээр ярьж яваа нь өөрөө утгагүй хэрэг л дээ. Ер нь хуулийг хүчин төгөлдөр мөрдөх эхлэх цаг хугацаа нь хаврын чуулган, түүнийг нь Г.Занданшатар даргалж таарсан болохоор л тэр юм. Бусдын санаачилгаар хийсэн зүйлийг өөрөө эхлүүлсэн юм шиг ярьж, бичүүлж буй Г.Занданшатар даргын үйлдэл үнэндээ бай-гаа оносонгүй. Монголын төр ой санамжтай байх ёстой. Гэхдээ өмнөхөө үгүйсгэж, өөрсийгөө баатар болгохын нэр биш ээ. Юм үнэнээрээ сайхан.
Эх сурвалж: http://uzeg.info/i/285

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
