Монгол Ардын Намын IV Бага хурал өчигдөр / 2019.04.29 / Тусгаар Тогтнолын Ордонд болж өндөрлөлөө. Нийт Бага хурлын 369 гишүүнээс 210 гишүүн ирж хурал 66,5 хувийн ирцтэйгээр эхэлж, хурал даргалагчаар УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Т.Тогтохсүрэн, орлогч даргаар Говь-Алтай аймгийн НАМЗХ-ны тэргүүн Ц.Хишигжаргал нар сонгогдон хуралдааныг удирдан явууллаа.

Монгол Ардын Намын IV Бага хурлаар гурван асуудлыг хэлэлцэн батлав.
1. УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай
2. УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх,санал хураах, дүн гаргах журам батлах тухай
3. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн тайлан гэсэн гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

IV Бага хурлын хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ “УИХ-ын ээлжит сонгуулийн босгон дээр болж байгаа Хэнтий аймгийн 42-р тойрогт явагдах нөхөн сонгуульд улстөрийн намуудад иргэд сонгогчдоос өгч буй улстөрийн үнэлгээ,дүгнэлт болох учиртай. 2018 онд Дорноговь аймгийн Алтан ширээ,Улаанбадрах,Замын-Үүд Сайншанд сум, Багахангай,Баянзүрх дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулиуд, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулиудад Монгол Ардын Намын нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ нь олон нийт Монгол Ардын Нам, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлж байгаа Засгийн газар,орон нутгийн удирдлагуудын явуулж байгаа бодлого үйл ажиллагааг дэмжиж байгааг илэрхийлж эхэллээ. Иймд Монгол Ардын Нам 2016 оны сонгуулийн мөриийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх,иргэд сонгогчдын итгэлийг зүтгэлээр хариулахын тулд бүх шатанд хичээн ажиллах учиртай. Монгол Улсын төрийн бодлогын гадна хэн ч үлдэх ёсгүй. УИХ-ын 42-р тойргийн иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах,Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн өсөлтийг дэмжих болон нийгэмд шударга ёсыг тогтоон бий болгох шинэчлэлийн үндсийг үл тасалдуулахын төлөө Монгол Ардын Нам энэ сонгуульд оролцох нь зүйтэй гэж байна” гэв.

Үүний дараа УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх,санал хураах, дүн гаргах журмыг Монгол Ардын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх танилцууллаа.
Сонгуулийн тухай хуулиар улстөрийн намууд сонгуульд оролцох эсэхээ 2019 оны 05-р сарын 01-нээс өмнө илэрхийлэх ёстой. Тиймээс өнөөдөр /2019.04.29 /МАН-ын IV Бага хурлаар гишүүд Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ ийнхүү гаргалаа. Мөн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх,санал хураах,дүн гаргах журмаа хэлэлцэн баталсан бөгөөд нэр дэвшигчдээ ирэх 5-р сарын 24-28-ны өдрүүдэд тодруулах юм.

Түүнчлэн Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн өнгөрсөн жил гаруйн хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцэж хангалттай гэсэн дүгнэлтийг гаргав.
IV Бага хурлын гишүүддээ хандаж Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “2016 онд манай нам сонгуульд ялалт байгуулан засаг төрөө байгуулж явсан үеийн эдийн засаг өнөөдрийнхтэй харьцуулахад сайжирсан. Бидэнд ололт амжилт байгаа. 2018 онд улсын төсөв сүүлийн 8-9 жилд байгаагүй алдагдалгүй төсөв гарлаа.Эдийн засгийн бодит өсөлт 6,9 хувь дээр очсон. Бид нэлээдгүй өр хүлээн авсан ч барагдуулсан. Өр дарсан нь харагдахгүй,өв үлдээх нь харагдах учир цаашдаа хичээж ажиллах шаардлага байна. Монгол төрд итгэх итгэлийг бид сэргээх ёстой. Ингэж байж үндэстэн,улс орон сэргэн мандана. Энэ сэргэж мандахын үндэс нь “Шударга ёс” тиймээс нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө ажиллана” гэв.


Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
