МУ-ын Хүний гавьяат эмч М.Чимгээ эмчийн зөвлөгөөг хүргэж байна.
Ихэнхдээ хүнд зүйл хүчилж өргөх эсвэл буруу өргөснөөс, удаан хугацаагаар суудаг ажилтай хүмүүсийн нуруунд ачаалал ихэсч нурууны өвдөлт үүсдэг байна. Нэг ёсондоо бүсэлхий нурууны үений хөдөлгөөн буурах, булчин шөрмөсний сунах чадвар багасч уян хатан байдлаа алдан улмаар булчин шөрмөсний чангарал нь нуруу өвдөх шалтгаан болдог аж.
Үүнээс гадна нугалам яс, үенд үүсэх өөрчлөлт, нугалам хоорондын зөөлөн эдийн ивэрхий, нугалам яс хугарах, гулсах, нугалмайн үений үрэвсэл зэргээс яс, үе томорч нугас болон нугасны ёзоорыг нарийсгаж дарах, нугалам ясны ба нугасны хавдар гэх мэтчилэн олон шалтгаанаас үүдэн нуруу өвддөг байна.
Нуруу, нугасны эмгэгийг дагалдан дотор эрхтэн, булчинд эмгэгт өөрчлөлтүүд гардаг нь нуруугаар өвдүүлэхийн гол аюул. Тухайлбал, хүзүүний нугаламын өвчний үед нуруугаар өвдүүлэхээс гадна толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, хараа муудах зэрэг шинж илэрдэг. Нурууны цээжний хэсгийн өвчний үед амьсгал, зүрхний үйл ажиллагаанд хүндрэл үүсдэг. Бүсэлхий орчмын нугаламын өвчний үед хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагаа хямарч, чалх сулардаг байна.
Нурууны булчин, үе холбоосыг бэхжүүлэх дасгал хөдөлгөөн хийж, даарч хөрөх, хүнд юм болгоомжгүй өргөх, нэгэн хэвийн байрлалд удаан хугацаагаар ажиллах зэргээс сэргийлбэл таны нуруу өвдөхгүй байх боломжтой.
Нурууны өвдөлтөөс сэргийлэх энгийн аргууд:
• Ямар нэг зүйл хийж байх үедээ нэг байрлалд удаан суух буюу зогсохгүй бай.
• Утсаар ярихдаа чих мөрнийхөө хооронд утсаа удаан хавчуулахгүй байхыг хичээ. Ингэснээр мөрний булчинд нөлөөлж улмаар нуруу өвддөг.
• Хэрвээ машин барьдаг бол машинаа зогсоож гар, мөрөө амрааж яв.
• Унтаж амрахдаа нягт хатуу гудастай унт.
• Даавууны өөдөс болон цайны хатаасан шаараар хийсэн нэг их өндөр биш дэртэй унтах нь зөв. Учир нь, өндөр дэр хүзүү, толгойг хөшихөд нөлөөлдөг.
• Хөлд эвтэйхэн өндөр биш гутал өмс. Ер нь, өндөр өсгийтэй гутал нурууны өвчний эх суурийг тавьдаг.
• Мөрөндөө цүнх үүрч явдаг бол аль болох хоёр мөрөндөө ээлжлэн зүүгээрэй.
• Хэрэв хүнд юм өргөж явахаар бол нуруугаа аль болох эгц байлгаад гуяны булчинд хүнд ачааллыг төвлөрүүлэх хэрэгтэй бөгөөд өргөж байгаа зүйлээ биедээ ойр барь.
• Өндөр, овор ихтэй зүйлийг бүү өргөж яв. Өөр рүүгээ аль болох татах хэрэгтэй. Өндөр юман дээр зогсчихоод доош бөхийх хэрэггүй.
• Хүнд юмыг аль болох өргөх хэрэггүй. Энэ нь нуруунд маш их ачаалал өгдөг тул үүнээс зайлсхий.
• Зайлшгүй өргөх шаардлага гарвал хоёр хөлөө нугалж доош суун биедээ нааж өргөөд босох хэрэгтэй.
• Суугаа ажил хийдэг бол аль болох хөлөө өвдгөөрөө гуянаас дээш байхаар нугал. Энэ нь нурууны булчин сунаж гажихаас сэргийлнэ.
• Ямар нэг биеийн хүч шаардсан ажил хийхээр бол эхлээд бөхийх, суниах, хагас эргэх зэргээр биеэ халаах хэрэгтэй.
• Оройд унтахын өмнө хажуу талаараа хэвтээд өвдгөө дээш татаж эрүүндээ хүргэхийг бод. Энэ нь нурууг амраах сайхан дасгал болно.
• Түрүүлгээ харж унтдаг бол хэвлий дороо дэр ивж унт.
• Өглөө сэрэнгүүтээ шууд босож болохгүй. Харин сэрээд аажуу тайван хэсэг суниаж биеийн чилээг гарсны дараа бос.
• Нэг байрлалд хөдөлгөөнгүй удаан байсан бол гэнэтийн хүчтэй хөдөлгөөн хийхээс зайлсхий.
Нурууны өвдөлтийг эмчлэхэд эмийн эмчилгээнээс гадна эмийн бус физик эмчилгээ, биеийн тамирын дaсгал үр дүнтэй аргад тооцогдож байгаа. Эмийн эмчилгээ нь тухайн үедээ өвчин намдаах, булчин суллах үйлчилгээ үзүүлээд л өнгөрнө. Хамгийн үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн.
Нуруун дээрээ өнхөр өвдөгөө барьж сууж байгаад арагшаа өнхрөөд дагзаа хүргээд буцна. Энэ дасгалыг нэг хийхдээ 7 удаа хийх бөгөөд хэдэн ч удаа давтаж болно. Зүгээр нэг удаа л эхлээд хийгээд үзээрэй тэгээд дасгалын амтанд ороод байнга хийх сэдэл төрнө. Манай оточ маарамба лам нар өдөржин удаан хугацаагаар суудаг бөгөөд зөвхөн энэ дасгалын ачаар нурууны элдэв өвчингүй байсан түүхтэй.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
