Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч. Улаан Аймгуудын Хөдөө аж ахуйн газрын дарга нартай өнөөдөр уулзаж, үүрэг чиглэл өгөв. Уулзалтын эхэнд ХХААХҮЯ-ны газрын дарга нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр, ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Харин Аймгуудын Хүнс хөдөө аж ахуй газрын дарга нар цаг үеийн болон тулгамдсан асуудлаа салбарын сайдад уламжлав. Тухайлбал газар тариалангийн техник тоног төхөөрөмж, хүлэмж, ХХААГ-ын орон тоо бүтэц, мэргэжлийн боловсон хүчин, ажлын байрны урсгал засварын зардал, тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үзүүлэх дэмжлэг, худаг гаргах төсөв, үлийн цагаан оготнотой тэмцэх, ноос болон арьс ширний урамшуулал, ЖДҮХС-ийн зээл олголт, малын сэг зэм устгах, малын угаалга хийх асуудлыг хөндсөн юм.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Оготнотой тэмцэх асуудал анхаарал татаж байна. Одоо байгаа боломжоо бүрэн ашигламаар байна. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр сэргээн засах, онгоц, байшинд нь дэмжлэг үзүүлэх ажлуудыг зохион байгуулахад санал нэгтгэж, бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн журам шинэчлэгдээд гарч байна. Нийт 47 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүнээс 21 тэрбум төгрөгийг аймгуудад хэрэгжих төсөлд өгнө. Салбар яамны санхүүгийн байдалд хүнд байна. Яамны хэмжээнд 500 тэрбум төгрөгийн авлагатай. 300 тэрбум төгрөгийн өглөгтэй. Цаашдаа бид байнгын харилцан мэдээлэлтэй, видео хурлаа хийж ажиллана” гэдгийг онцлов.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
