Үзэсгэлэнтэй, авъяастай, хүчтэй, нэр төртэй эмэгтэй. Гэвч өнөөдөр тэр цуцжээ. Ш.Чимэдцээеэ бол зүгээр ч нэг дуучин биш. Ардын болон уртын хэдэн зуун дууг сэргээн дуулж, хөг данг нь нотжуулан, ухаарал уянга шингээн амилуулсан нэгэн. Зөвхөн өөрөө дуулан тайзан дээр гялалзах нь түүнд сонин байгаагүй. Урлагийн залуу үеийнхэнд зааж сургах үйлсэд зүтгэж яваа. Олны танил, урлагийн хүнд эрхэмлэж явах нэр төр, инээж туулдаг зовлон гэж бий. Амьдрал нь тараад унаж байсан ч, хамгийн хайртай хүнээ алдчихаад байхдаа ч тайзан дээр урлагийн тэнгэр мэт инээмсэглэн гарах учиртай цаг мөчүүд олон. Сайхан дуу сонсох гэж ирсэн ард түмнийхээ өмнө ар нуруундаа мянга мянган зовлон үүрчихээд нүдэндээ нулимстай эгшиглэж чаддаг эмтэршгүй сэтгэл тэднийх л байдаг. Тиймээс ч эгэл бор амьдралаа ихэмсэг урлагийн тайзтай хольж хутгахыг хүсдэггүй. Чимэдцээеэ эгчтэй уулзах, тааралдах болгондоо бас л үүнийг мэдэрдэг. Гэтэл нугардаггүй сэтгэл нугарахыг үзэв. Нууж унагадаг нулимсаа залгихыг харав. Ханиа хэмээн итгэж явсан тэр эр “Бид салах үед энэ бүх хөрөнгөний тал нь минийх шдээ” гэж хэдэн жилийн турш хэлж байгаад дээрэмдэж байна. Хуучин булган шуба, угаалгын машин, бүр телевизор, тоглолтын дээл, мөнгөн аяга… нөгөө л эмэгтэй хүний хайрласан сэтгэлээр ” Тэр маань шуудхан ярьдаг, манай Түвшинжаргал…” гээд л Чимэдцээеэ эгч буруутгаж чадахгүй л сууна. Өнөө зөвхөн зах зухаас нь л дэлгэв. Мэдээж, түүнд эрхэмлэх юм гэж байгаа. Урлагийнхны дунд яригддаг, гэр бүлийн нууцад хамаарч болох ч, ард түмний хайртай дуучны хувьд хамаатуулан дуугарч болох өөр олон олон аймшгийг энэ удаа дуучин маань залгиад өнгөрлөө. Олон ч жил үгээ залгиж, нулимсаа залгиж яваа хүн. Энэ бүхнийг илчилж мэдээлсэн Ч.Үл-Олдох сэтгүүлчийг дуучин Түвшинжаргал шүүх цагдаад өгч байх шиг байна. Сэтгүүлч хүн нохойд барьдаг мод уу? Үл-Олдох чухам л сэтгэлдээ хөтлөгдөн энэ мэдээллийг эхлэн түгээсэн. Сэтгүүлчийн сэтгэл зүрх ийм л байх учиртай. Үл-Олдохыг шүүхэд өгнө гэдэг нь энэ талаар дуугарсан, дуугарах гэж байгаа хүн бүрийг сүрдүүлэх гэсэн оролдлого ч байж болох талтай. Олны хайртай дуучныг, омог төгөлдөр хүний бүсгүй үрийг олныг нүднээс далд цөлмөх гээ юм болов уу? МУГЖ дуучин Т.Баясгалан ч илүү дутуу үггүй, маш оновчтой мэдэгдэл хийлээ. “Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй” гэсэн Баясгалангийн ганц үг өдөржин түүнийг буруутган хадуурч давхисан олон хүнд оновчтой хариулт болно. Ямартай ч Түвшинжаргал гэж энэ дуучны хувийн амьдралын хуудуутай явдлаас шалтгаалан лав хэд хэдэн эмэгтэйн нулимс хацар исгэн урсдаг гэдгийг өнөөдөр нийгэм харав. Аавыгаа өөр айлд алдсан хүүгийн хагацал үүрсэн үг ч сонсогдож байна. Шүүх засаглалынхны шүүрхий ажиллагаа ч илчлэгдлээ.Нэг л зүйл үнэн. Бид бүгдээрээ дэргэдэх хүнийхээ зүрх сэтгэл дээр амьдардаг. Тэр сэтгэлийг гэмтээх эрхгүй. Харин энэ хязгаарыг тэр эр давжээ. Дарьгангын дууч шувуухай, Алтан-Овооны охин…Монгол Улсын Ардын жүжигчин…ямар ч нэр төрийн ард эмэгтэй хүний эгэл оршихуй байдаг. Эгэл оршихуйгаа дэлгэж, энэ биедээ үүрч яваа зовлон, энгэр нэвт нулимсаа тэр ард түмнийхээ өмнө асгалаа. Аргагүй л тэвчээрийн чагтага алдуурчээ. Түвшинжаргалын нэхэмжилсэн 200 саяын 70 орчим сая төгрөгийг барагдуулж, тэтгэврээ хураалгаж, дансаа хаалгачихаад сууж байна. Ямар үнэтэй хань байгаа вэ, яасан үнэтэй биеэ үнэлэлт вэ? Нугарашгүй бардам сэтгэл нугарахын цагт нулимс өөрөө ивлэдэг. Одоо жаахан л тэс, дахиад жаахан л тэвч….дуучиндаа хайртай ард түмэн дугарааг өөрт чинь авчрах биз ээ. Бүх мэдээллийг цаг алдалгүй хүргэж, явцыг нь мэдээлж байхыг харин эрхэм сэтгүүлчид мэднэм зээ. Учир явдлын гаргалгааг мэдэх хуульч өмгөөлөгчид ухаан, сэтгэл гарган туслах шаардлага бас бий. Нэг гэр бүлийн хэрэг явдал мэт боловч нийгмийн сэдэв бол энэ. Хэлж ярихгүй л байгаа болохоос дэр хуваалцсан эрдээ хамаг байдгаа сэгсрүүлээд, дэрс шиг нүцгэн үлдсэн эмэгтэйчүүд цөөнгүй. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэж “Шадар гурван цэрэг”-ийн алдарт уриаг хэлмээр байна. Эрхэмсэг дуучны маань эвлүүлж ядан хэлсэн үнэн, гутамшиг доромжлолыг гэтлэн байж нээсэн сэтгэлийн үгс үр дүнгээ авчрах болтугай!.
Нугардаггүй сэтгэл нугарахын цагт нулимс өөрөө ивлэдэг
2019 оны 05-р сарын 09 өдөр, 09 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
