Энэ долоо хоногт /2019.05.06-2019.05.10-ны өдрүүдэд/ Тээврийн цагдаагийн алба Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1102 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 776 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгав. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 42 хүн гэмтэж, орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон хэргүүдэд шалгалтын ажиллагааг явуулж байна.
Энэ 7 хоногт хүүхэд өртсөн осол 14 бүртгэгдэж 14 хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн ба 13 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Явганаас хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн 9 нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол 5 нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
- 05.06-ны 03 цагийн орчим Дундговь аймгийн Луус сумын нутаг асфальтан замд T.Pruis маркын автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй А-н амь нас хохирсон,
- Мөн 2019.05.08-ны өдрийн 15 цагийн орчим СХД-ийн нутаг Толгойтын замд Рruis маркийн автомашины жолооч болон зорчигч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны лумаас онхолдож, зорчигч 47 настай Г, 56 настай Э болон 2 настай Н нарын 3 хүн гэмтсэн хэргүүд бүртгэгджээ.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 32 осол, мөргөлдөх хэлбэрээр 27 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол, онхолдох хэлбэрээр 2 осол тус тус бүртгэгдсэн байна.
Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 162 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочид баривчлах шийтгэл ногдуулан ажиллажээ.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 1,8 хувиар, гэмтсэн хүн 35 хувиар өссөн хэдий ч, амь нас нь хохирсон хүн 87 хувиар, зам тээврийн ослын дуудлага 1,3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
ЗӨВЛӨМЖ: Цаг агаар дулаарч байгаа тул хүүхэд багачууд тоглоомын талбайд тоглох, найзуудтайгаа зугаалах явдал нь эрс нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор хүүхэд өртсөн осол хэрэг нэмэгдсээр байна.
Иймд эцэг, эхчүүд болон хүүхэдтэй хүн бүрт дараах аюулгүйн зөвлөмжийг хүргүүлж байна.
- Хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах;
- Хорооллын дотор явахдаа хүүхдээ гараас нь хөтөлж, бага насны хүүхдийг тэвэрч явах;
- Хүүхдийн тоглоомын тайлбайг хайс, хашаагаар замаас тусгаарлаж өгөх;
- Гараш, зогсоолоос хөдлөх үедээ машинаа тойрон харж, хүүхэд байгаа эсэхийг шалгаж, нягталж байх;
- Гудамж, замын ойролцоо, орцны үүдний орчимд, машин зогсдог талбайд хүүхдээ тоглуулахгүй байх;
- Хорооллын доторх зам болон сургуулийн бүс орчмын замд хурдыг 20 км/цагаас хэтрүүлэхгүй байх;
- Явган хүний гарц болон хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн орчимд тээврийн хэрэгслийн хурдыг сааруулж, явган зорчигч, хүүхэд багачуудад зам тавьж өгөх.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
Өнөөдөр улаан морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
Улаанбаатарт өдөртөө -8 градус хүйтэн
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 24 дэх жилдээ зохион байгуулагдлаа
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжилнэ
Балжиннямтай өдөр
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Цахим залилангаас сэргийлье
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
