Жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг. Манай Улсын сэтгүүлч, уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байгаа билээ.
Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдрийг тохиолдуулан эгнээндээ 100 гаруй цахим сэтгүүл зүйн сайтуудыг нэгтгэсэн Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооноос өмнөх жилүүдэд Цахим Сэтгүүл Зүйн форум, хэвлэлийн эрх чөлөө, хуулийн талаарх мэдлэг зэрэг хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсаар ирсэн.
Тэгвэл энэ жилийн Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны зүгээс сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд СПОРТ ӨДӨРЛӨГ зохион байгууллаа.
Мөн уг өдөрлөгт СТА, дуучин Батсүх, СТА Д.Батжаргал. Харшийн Баярт, Про старын студийн залуу дуучид зэрэг олон уран бүтээлчид хүрэлцэн очиж ая дуугаа өргөсөн юм.
Эгнээндээ 100 гаруй цахим сэтгүүл зүйн сайт багтаасан Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны гишүүдийн дунд Сагсан бөмбөг, Байт харваа, Шатар, Оюун ухааны тэмцээн, NTN телевизийн нэрэмжит АХА зэрэг 10 гаруй төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулжээ. Ингээд дээрх тэмцээнд тэргүүлсэн шилдгүүдийг танилцуулъя.
-Сагсан бөмбөгийн аварга – Zaluu.com, Жиргээ.мн сайтын холимог баг
-Сурын байт харваа- Zaluu.com сайтын Захирал Н.Учралсайхан
-Шатарын аварга- Amjilt.com сайтын Захирал Ж. Шижир
-Оюуны спортын төрөл1- Жиргээ.мн сайт н.Тэгшээ
-Оюуны спортын төрөл2- Amjilt.com Ж. Шижир
-NTN телевизийн нэрэмжит АХА тэмцээн- NTN телевиз, Шуурхай.мн Д.Нэргүй
Хэвлэл мэдээлэл хангалттай чөлөөтэй хөгжсөний хэрээр сэтгүүл зүйд үл итгэх байдал ихсэж, иргэдэд хүрэх мэдээлэл үнэн бодит байдлаа алдаж эхэлсэн. Монголын цахим сэтгүүл зүйн салбарын сэтгүүлч уран бүтээлчид үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж, цаашид дээрх байдалд түлхүү анхааран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Хэвлэл мэдээлэл өөрийн үүргээ аюулгүй орчинд зүй зохистой гүйцэтгэх замаар бэхжин хөгжих талаар санал бодлоо солилцлоо.














Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
