Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд өнөөдөр /2019.05.22/ Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан нам УИХ дахь сөрөг хүчний хувьд улс төрийн тэмцэл эхлүүлж байгаагаа мэдэгдэв. Улс төрийн тэмцлийн хүрээнд энэ сарын 30-нд төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлнэ.
Улс төрчдийн ёс зүйгүй үйлдэл, төрийн хариуцлагагүй байдлаас болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч буй явдал, үнийн өсөлт, Монголбанкны бодлогын алдаа, хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг нийгэмд үүсээд буй эмх замбараагүй байдлыг өнөөгийн эрх баригчид зогсоох чадамжгүй учир ийнхүү тэмцэл эхлүүлж байна гэлээ.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Бид сөрөг хүчний хувьд улс төрийн тэмцлийг эхлүүлж байна. Өнөөгийн парламентын 75 гишүүний 50 нь ЖДҮХС, концесс зэрэг ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон байна. Ийм байхад юун Үндсэн хууль өөрчлөх вэ. Өнөөгийн Засгийн газар үйл ажиллагаа явуулах ёс зүй, чадамжгүй учир тарах ёстой. Эрх баригчид хааяа нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сүржин мэдэгдэл хийхээс хэтэрсэнгүй. Тиймээс тавдугаар сарын 30-нд Ардчилсан нам жагсаал зохион байгуулна. Бүтэн сарын улс төрийн акц хийнэ. Өнөөдөр Монголын ард түмний зөрчигдөж буй эрхийн төлөө дуугарч, эрх баригчдад хариуцлага тооцох чадвартай нам нь Ардчилсан нам. Тиймээс өнөөдрөөс улс төрд өөрчлөлт хийх ажлыг эхлүүлж байна” гэв. Түүнчлэн Ардчилсан намаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүд Д.Пүрэвдоржийн УИХ-ын даргад хүргүүлсэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх саналыг нэн даруй УИХ-аар хэлэлцэх мэдэгдлийг хүргүүлж байгаа юм.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ

За боль доо.АН ыг ард түмэн дэмжих үү.Далд муу лаларууд.Юун жагсаал.Адгийн хулгайчуудын нам АН.Түй май