Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл иргэн-эко хөгжил” спорт өдөрлөг тав дахь жилдээ “Хүй долоон худаг”-т маргааш /2019-05-24/ зохион байгуулагдах гэж байна. “Эрүүл иргэн-эко хөгжил 2019” спорт өдөрлөг нь иргэдийг эрүүл цэвэр агаарт спортоор хичээллэх орчныг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.
Энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон тус дүүргийн Биеийн тамир, Спортын хороо болон Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн ерөнхий боловсролын 17 сургуулийн ахлах ангийн сурагчид оролцох аж. Тус өдөрлөгийн үеэр 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, хөгжөөнт буухиа багийн тэмцээн, сонирхогчдын дугуйн марафон, сонирхогчдын ойрын зайн гүйлт зэрэг тэмцээнүүд зохион байгуулагдах бөгөөд байр эзэлсэн сурагчдыг медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулах юм байна.
“Эрүүл иргэн-эко хөгжил” спорт өдөрлөгийг ирэх жилд нийслэлийн дүүрэг бүрээс хүүхэд багачуудыг хамруулахаар төлөвлөжээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
