Жил бүрийн хавар Москвагийн тэргүүлэх их сургуулиуд эх орон, үндэснийхээ соёлыг сурталчлах боломжийг гадаад оюутнуудад олгосон арга хэмжээг өөр өөрсдийн сургуулийн онцлог, нөхцөл, байдалд тохируулан зохион байгуулдаг нь жилээс жилд түгээмэл болж байна.
онгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам их сургуулиудад зохион байгуулагдаж буй дээрх арга хэмжээнүүдэд өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд зөвхөн сүүлийн нэг сарын хугацаанд нийтдээ дэлхийн 160 шахам орны 150 гаруй мянган оюутныг эгнээндээ нэгтгэсэн Москва хотын 7 их сургуульд зохион байгуулагдсан Олон улсын өдөрлөгт, тухайлбал Үндэсний судалгааны Москвагийн барилгын их сургуульд болсон “Олон Үндэстний өдөрлөг”, Оросын Улс түмний найрамдлын их сургуульд болсон “Баруун өмнөд гараг” фестиваль, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн олон улсын харилцааны (их) сургуульд болсон “Олон үндэстний хоолны өдөрлөг”, Н.Э.Бауманы нэрэмжит Москвагийн техникийн улсын их сургуульд болсон “Улс түмний найрамдлын фестиваль”, Оросын технологийн их сургуульд болсон “МИРЭА-ийн ертөнц” фестиваль зэрэг арга хэмжээнүүдэд тухайн сургууль дахь Монгол оюутны нутгийн зөвлөлийн оролцоог дэмжин оролцсон байна. Эдгээр арга хэмжээний долоо дахь буюу “Бид энх тайвны төлөө” Үндэсний соёлын чуулган, фестиваль 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Москвагийн Политехникийн их сургуульд болов.
Фестивалийн хүрээнд зохион байгуулагдсан “Терроризм, экстремизм, хүчирхийллийн эсрэг” зурагт хуудасны, “Чиний хувьд чухамхүү хэн баатар вэ” видео танилцуулга, түүнчлэн “Урлагийн тоглолт” зэрэг уралдаан, “Үндэсний хоол”-ны амталгааны өдөрлөгт Москвагийн Политехникийн их сургуулийн Монгол оюутнууд идэвхитэй, амжилттай оролцож Баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнуулав.
“Манай сургуульд тавхан Монгол оюутан суралцаж байгаа ч тэд маань хэдэн арван оюутныг эгнээндээ нэгтгэсэн үндэсний нутгийн зөвлөлүүдтэй эн зэрэгцэн тус фестивальд оролцож байгаад, ялангуяа бусдыгаа манлайлан зохион байгуулж буй 2 дугаар курсын оюутан Б.Айданд талархал илэрхийлэхийг хүсч байна” гэж Москвагийн Политехникийн их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн “Үндэсний соёлын чуулган, фестиваль” төслийн удирдагч О.В.Тимофеева арга хэмжээний үеэр онцлон тэмдэглээд 40 шахам жилийн тэртээ Оюунбаатар, Зоригт зэрэг Монгол оюутнуудтай хамт суралцаж, нөхөрлөж, Монгол ахуй, үндэсний хоолны амт чанарыг мэддэг болсон тухайгаа дурсаж байв.
Тус арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцов. Тэрбээр фестивалийн үеэр Москвагийн Политехникийн их сургуулийн бэлтгэл курсын оюутан М.Билгүүн, нэгдүгээр курсын оюутан Б.Бүлтэн, хоёрдугаар курсын оюутан Б.Айдан, гуравдугаар курсын оюутан Е.Хосбаяр, Б.Ичинхорлоо нартай уулзаж эх орон, үндэсний соёл, монгол өв, ахуйгаа сурталчилж байгаад нь талархал илэрхийлээд сурлага, хүмүүжилд нь амжилт хүсэхэд “бид цөөхүүлээ, дээр нь фестивалийн шалгуурын дагуу үндэсний гурван нэр төрлийн хоол бэлдэхэд хүн хүч, хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байсны улмаас өмнө нь энэхүү арга хэмжээнд оролцож байсангүй. Энэ удаад Элчин сайдын яам зориуд анхаарч, дэмжлэг үзүүлсэнд баярлалаа” хэмээн оюутнууд талархал илэрхийлэв.
Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хорь гаруй хотын иргэний 157 их, дээд сургуулиудад (Москва хотын 58 сургууль) 3000 гаруй Монгол оюутан суралцаж байгаа ажээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
