Иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойртуулах, түргэн шуурхай үйлчлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шуурхай авах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы хэлсний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Явуулын оффис” ажилуулж эхэлсэн тухай мэдээллийг бид өчигдөр хүргэсэн.

Тэгвэл өнөөдөр Засаг даргын явууллын оффист Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат ажиллаж, сэтгүүлчдэд мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд, нийслэлийн агентлагуудын албан тушаалтнууд “явуулын оффис”-т хуваарийн дагуу ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, газар дээр нь судалж шийдвэрлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх болно. Явуулын оффис ажиллаж байгаа тухайн байршилд иргэдээс гаргасан санал хүсэлт, үйлчилгээг шийдвэрлэсний дараа дараагийн байршилд очиж ажиллана. Иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлын хүрээнд тухайн дүүрэг, хорооны ямар байршилд очиж ажиллах, бүрэлдэхүүнд нийслэлийн аль байгууллагын хэн гэдэг албан тушаалтан ажиллах талаар мэдээллийг бид урьдчилан бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэнэ. Иргэд та бүхэн энэ дагуу өөрийн амьдарч байгаа дүүрэг хороонд нь хүрч ажиллах “Нийслэлийн Засаг даргын явууллын оффис”-т хандаж, тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэх, өргөдөл гомдлоо гаргах боломжтой болж байгаа юм” гэлээ.

Явуулын оффис ирэх долоон хоногоос эхлэн урьдчилан мэдээлсэн хуваарийн дагуу ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд тодорхой байршлуудад очиж ажиллах бөгөөд 7712-0000 тусгай дугаар дээр иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч холбогдох албан тушаалтнууд болон Нийслэлийн Засаг даргад уламжлан ажиллахаар болжээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
